АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Бүгд найрамдах намын нэр дэвшигчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тэргүүлж байна.
CNN агентлагийн мэдээллээр, одоогийн байдлаар бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимын 105 суудал, Ардчилсан намынхан 57 суудал аваад байна. Төлөөлөгчдийн танхимд олонхыг бүрдүүлэхийн тулд 435 суудлын 218-ыг нь авах ёстой. Сенатын сонгуулийн санал хураалтын дүнгээр бүгд найрамдахчууд 39, ардчилсан намынхан 38 суудал аваад байна. Завсрын сонгуулиар Сенатын гуравны нэг суудлын төлөө өрсөлдөж байгаа ба олонх болохын тулд 51 суудал авах ёстой.
Сэтгэгдэл ( 0 )