Жүжигчин Женнифер Энистон "Allure” сэтгүүлийн шинэ дугаарт нүцгэн зургаа авхуулж, амьдралынхаа талаар нууж хаалгүй ил тод ярьжээ.
Түүний ярилцлагаас онцлох хэсгүүдийг толилуулъя.
"30-40 настайдаа би маш хүнд үеийг туулсан. Жирэмсэн болох гэж их оролдсон. Маш хэцүү байсан. Би үр тогтоох эмчилгээнд орж, хятад цай хүртэл ууж үзсэн. Хамаг хүчээрээ хичээсэн, болоогүй. Миний талаар их ч олон хов жив гарсан”
“Амжилттай яваа эмэгтэй хүн хүүхэдгүй байх тун хэцүү. Нөхөр минь салж, гэр бүлээ цуцлуулсан шалтгаан нь миний хүүхэд гаргаагүйтэй холбоотой мэтээр бичдэг. Энэ бол худал шүү”
“Хэзээ ч битгий хэзээ ч гэж хэлж бай гэдэг. Гэхдээ дахиж хүнтэй гэрлэх нь надад өөрт минь сонирхолгүй байна.
Мэдээж хэн нэгэнтэй холбоотой болохыг үгүйсгэхгүй. Заримдаа надад дэмжлэг хэрэгтэй байна гэж хэлмээр болдог. Ажлаасаа ядраад гэртээ ирэхдээ “Өнөөдөр хүнд өдөр байлаа” гэж хэлээд, хэн нэгний гарт тэврүүлэх уг нь сайхан л даа”
“Би ээжийгээ уучилсан. Аавыгаа, өөрийн гэр бүлээ уучилсан. Энэ бол их чухал зүйл. Гомдол, уур хилэнг байнга тээж явах нь биед муу. Ээж үргэлж уур хилэнтэй байдаг байсан.
Нэг удаа би ээждээ “Ямар хүн болж болохгүйг өөрөөрөө харуулсанд баярлалаа” гэж хэлж билээ.
“Найзууд" цувралыг үзээд хорт хавдраас салсан, энэ киноны ачаар аз жаргалтай болсон гэх хүн маш олон.
Бид нэг нэгэндээ хайртай, нэг нэгэндээ санаа тавьдаг байлаа. Ямар ч утас байхгүй, зүгээр яриад л суугаад байдаг кино шүү дээ. Харин одоо хүмүүс нэг нэгэнтэйгээ ярилцахаа ч больжээ”
“Би олон нийтийн сүлжээг үзэн яддаг, ойлгодоггүй. Миний хувьд энэ бол тамлал л гэсэн үг. Брэнд бараагаа сурталчлах гэж л би инстаграмтай болсон”
“Олон нийтийн сүлжээнээс болж бүсгүйчүүд гадна төрхөөсөө ичиж, өөрийгөө бусадтай харьцуулдаг болдог”
“Би одоо 20, 30, 40 настай байсан үеэсээ илүү цоглог байгаа. Бид өөрсдийгөө дандаа өөлж байхаа болих хэрэгтэй.
Хэзээ нэгэн цагт хүн болгон 65 нас хүрнэ, тэр үедээ та 53 настайдаа илүү сайхан байж гэж бодож болохгүй”
Сэтгэгдэл ( 3 )
Uneheer saihan . Ooriigoo oljee
Би бол дээрээсээ 3 бас 6 дахь зургийг л сонгох юм бна
sejgiin hiih umaa olj yadsan pizdanuud