С.Амарсайхан: Оторчдыг хүлээж авахгүй гэх асуудал байх ёсгүй

2022 оны 11 сарын 10

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг өнөөдөр /2022.11.10/ цаг үеийн асуудлаар цахимаар хуралдлаа.

Хуралд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ЭМ-ийн сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат, 21 аймаг, сумдын Засаг дарга нар, аймгийн онгой байдал, хөдөө аж ахуйн дарга нар оролцлоо. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан үүрэг чиглэл өгсөн юм.

Шадар сайд "Зөвхөн энэ жил бид зуд турхантай нүүр тулах гээд байгаа асуудал огт биш. Жил болгон болдог. Өвлийн бэлтгэл, зуд турхнаас урьдчилан сэргийлэх малын тарга тэвээргээ алдахгүй байх, өнтэй өвөлжих, хаврын өнтэй давах асуудлууд шинэ зүйл биш.

Харин ажлын хариуцлага, уялдаа холбоо, зохион байгуулалт, бүртгэл мэдээлэл, хамтарч ажиллах асуудал асар хангалтгүй байна. Хэд хэдэн зүйл дээр та нар анхаарах хэрэгтэй байна.

Хаана хаанаа хариуцлагатай байх. Отор хийж байгаа малчид нь ч, дамжин өнгөрч байгаа болон суурьшиж оторлож байгаа газар нутаг, аймаг орон нутгийнхаа удирдлагатай харилцах, нүүдэл суудал хийлгэж байгаа аймаг орон нутаг нь ч гэсэн отор нүүдлийн бүртгэлийг мэдэхгүй, бүртгэлгүй гараад явсан байна, бүртгэлгүй орж ирсэн байна гэдэг бол асар хариуцлагагүй асуудал.

Мэдээж газар орон нутагтаа хариуцлагатай бөгөөд зохион байгуулалттай отор нүүдэл хийх нь малчдын хариуцлагын асуудал.

Мал амьтны гоц халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх дүрэм журмууд мөрдөгдөх ёстой. Гэхдээ отор нүүдэл эрсдэлтэй эсэхийг дүгнэх аймгийн мал эмнэлгийн газар гэж бий, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар гэж байна. Малчдын өөрсдийнх нь оролцооны асуудлууд бий.

Засгийн газрын 2019 оны Малын гоц халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хорио цээрийн дэглэм тогтоох тухай журам байгаа. Энэ журмын хэрэгжилтийг зөвхөн манай аймаг орон нутагт бусад аймаг орон нутгийн малчид отор нүүдэл хийх ёсгүй, бэлчээрийн даац нэмэгдсэн байна, газар нутгаа хамгаалах ёстой гэдэг ухвар, явцуу байдлаар асуудалд хандаж байна.

Бид асар өргөн уудам газар нутагтай улс орон. Зуд турхан болж, хүндрэл бэрхшээл тохиолдоход хамтарч бие биеийнхээ зовлон жаргалыг хуваалцаж, боломж нөөцөө дайчилж, зохион байгуулалт өндөртэйгөөр даван туулах ёстой. Энэ нь нэг аймаг, нэг сум, нэг малчны асуудал биш.

Эдийн засаг хүндрэлтэй байна. Айл өрхийн амьдрал тааруу байна. Цаашдаа ч хүндэрч болзошгүй энэ нөхцөлд бид байгаа хэдэн малаа эрсдэлд оруулчихгүй, малчин өрхүүдээ эрсдэлд оруулчихгүйгээр хамтарч, нөөц бололцоогоо дайчилж даван туулах ёстой асуудал бидний өмнө байх ёстой.

Тийм учраас Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийг хангаж чадахгүй байгаа аймаг, орон нутгийн удирдлагуудад бид арга хэмжээ авах, хариуцлага тооцох асуудлыг Засгийн газарт оруулна. Шаардлагатай бол аймаг, орон нутгийн ИТХ-д асуудлыг оруулна. Үүнийг онцгой анхааруулж хэлье.

Сая ярьдаг Өвөрхангай, Төв аймгийн асуудал байна. Яахаараа үүрэг даалгавар өгсөөр байтал олон мянган мал туусан малчин иргэдийнхээ бүртгэлийг хянахгүй, зохион байгуулалттгүйгээр ийм нөхцөл байдалд оруулдаг юм бэ гэдэг асуудал яригдана. Хэн нэгэнд энэ газар нутгийг өмчлөөд өгчихсөн асуудал байхгүй. Хүлээж авахгүй гэх асуудал байхгүй. Харин газар нутгийнхаа бэлчээрийн даацтай холбогдуулаад аль аймаг, сумын нутаг дэвсгэрт хэрхэн, хэдэн отор нүүдлийн мал айл өрхийг суурьшуулах вэ, дамжин өнгөрүүлэх вэ гэдэг цэвэр зохион байгуулалт, санаачилгын асуудал.

Отор нүүдлийг дагасан авилгал, хээль хахууль, хууль бус дарамтууд нэмэгдэж байна гэж байгаа. Ялангуяа зарим сум, багийн удирдлагууд отор нүүдлээр явж байгаа малчид, өрхөөс авлига авдаг, мөнгө нэхдэг, архи дарс нэхдэг, хөөж туудаг, янз бүрийн хууль бус дарамт үзүүлдэг баримт нотолгоотой энэ асуудлуудыг судлах тал дээр аймгийн удирдлагууд хамтарч ажиллах шаардлагатай байна.

Отор нүүдлээр явуулахдаа аймаг, сумын удирдлагууд зэргэлдээ болон бусад аймаг, сумын удирдлагуудтай урьдчилан тохиролцож, гэрээ хэлцээ хийж, зохион байгуулалтаа сайтар анхаар” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.9.46.125) 2022 оны 11 сарын 11

Өөрөө очиж үз асуудал их байдаг юм шүү дээ. Албан тасалгааны 1онхоор амъдрал сайхан харагдана гэж дуу бий шүү кк. Отор бол маш хүнд хөдөлмөр шүү

0  |  0
Гак(202.126.90.4) 2022 оны 11 сарын 10

Оторчид нутгийнхан нийлээд идэхээр улаан цөл нэмэгдэнэ.Зүгээр орон нутгтаа байгаа малчид хохирно.Тэр олон чанаргүй малаа борлуулая гэхээр оросын хатгаасаар ганц авдаг хятадуудаа хортой мах зах гэж хуцацгаагаад хөөж гаргасан лаларын Оросын баасны төр засаг.Ингээд Монгол цөл болоод дуусна МАНгар хулгайчдаа.

0  |  0
энхээ(66.181.188.99) 2022 оны 11 сарын 10

Отор нүүдлийн асуудал хэцүү байдаг даа?Орж байгаа оруулж буй сум орон нутгийн малчдын хооронд их асуудал үүснэ.Зарим нэг малчид нь зэргэлдээ хонд бууцаа үнэлж мал мөнгө аваад буулгана.Зарим нэг нь отроор яваа айл өрхийн адуу малыг шөнө машин мотоциколоор хаа хамаагүй газар руу хөөж тууна.Яриад байвал олон асуудал гарнаа.Ер нь өвлийн хүйтэнд мал малчинг мэддэг монгол хүн бол хөөж тууж чадахгүй л байх шүү?\n

0  |  1
Top