AP: Польшид унасан пуужинг Оросын пуужинг унагахаар харвасан байжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужинг Оросын пуужинг унагах зорилгоор Украины Зэвсэгт хүчин харвасан тухай “Associated Press” агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Энэ сарын 15-нд Украинтай хил залгаа Польшийн Люблин мужийн Пшеводув тосгонд хоёр пуужин унасны улмаас хоёр хүн амиа алджээ. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, пуужингууд Оросын үйлдвэрийнх байжээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр /2022.11.16/ Бали дахь “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй “Их 7” бүлэг болон НАТО-ийн удирдагчдыг цуглуулан, шуурхай хуралдаан хийв. Уулзалтын дүнгээр, Жо Байден урьдчилсан мэдээлэл Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужингуудыг Оросын нутгаас харвасан гэх баримтыг үгүйсгэж байна гэж мэдэгдсэн.

Үүнтэй зэрэгцэн Польшийн агаарын орон зайд нисэж байсан НАТО-ийн онгоц пуужингуудын нислэгийн чиглэлийг мөрдөж чадсан байна. Радарын тэмдэглэгээ бүхий тагнуулын мэдээллийг НАТО болон Польшийн талд дамжуулсан тухай CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам тухайн өдөр Украин, Польшийн хил орчим ямар ч цохилт хийгээгүй гэж мэдэгдээд интернэтээр тархсан пуужингийн хэлтэрхийнүүд Оросын зэвсэгт огт хамаагүй гэж онцлоод нөхцөл байдлыг хурцатгах зорилгоор хийж буй өдөөн хатгалга хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам Польшид пуужин унасан явдлыг таамаг бус баримтад тулгуурлан шалгана гэж мэдэгджээ. Нотлох баримт авахаас нааш Пентагон НАТО-ийн дүрмийн тавдугаар заалтыг хэрэглэх тухай асуудал хөндөхгүй гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.205) 2022 оны 11 сарын 18

Зелёный ийм л хүн хог өмхий фашист шүү дээ. Дэлхийн хүн төрөлхтнийг тэр чигт нь аюул руу түлхэх шахлаа.

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 11 сарын 17

Umhii Amerkuud zangaa huvirgaj ihelev .Huurhii har tamhichin Nazist Ukeranchvvd vvrd urund orj vldev .Amerkuudiin eeljit jvjeg duusah olz omog ni ihseed nepteigee baihiin tuld talaar zangaa huvirfgaj ihelev.Amerkiin eeljit jvjeg duusah duhuj bna.Evrop Oros delhii ter chigtee Amerkiin jvjegend urtuv.Ukeran bol bvr aliagaa aldav.Orosuud odoo baildaaj heregvi bolov.

1  |  0
LATEST NEWS(197.210.84.208) 2022 оны 11 сарын 16

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nNA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст б

0  |  0
Зочин(202.9.46.167) 2022 оны 11 сарын 18

Украйн устах замдаа орлоо.

2  |  0
Гана(66.181.161.22) 2022 оны 11 сарын 18

Манай монголчууд дотор бас тархи нь олгой болсон хүний мөсгүй мэдээллийг буруу залруулж ярьж бичсэн оросыг муулсан хог шаар шиг хүмүүс олон болсон

4  |  0
Зочин(66.181.161.22) 2022 оны 11 сарын 18

Фашист украйныг устгаж дуусгах хэрэгтэй.барууны хохолууд угаасаа худлаа ярьж оросыг гүтгэх гэсэн өөдгүй хог шаарнууд

5  |  0
зочин (202.9.47.41) 2022 оны 11 сарын 17

барууныхан оростой дайтах шалтаг эрж, украйнаар пуужин харвуулчихаад оросыг буруутгаж дэлхийн 3-р дайн дэгдээх гэж бна!!!! …. иракад айхтар з****г бна гэж худлаа мэдээлэл тараагаад дайрч ороод бөмбөгддөг гажиг аргатай….түүнийгээ хэрэглэх гэж бга юм биш үү???

4  |  0
Сурдлаач(91.93.163.2) 2022 оны 11 сарын 17

Оросууд хэнийг өдөөд байна даа. Оросуудад сайныг авч ирэхгүй ээ,сүйрэл дуудна даа

2  |  5
Top