Санхүүгийн хүндрэлд орсон эцэг, эх хөвгүүдийн хамтаар амиа ХОРЛОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

 

БНСУ-ын Инчон хотын цагдаагийн газар өсвөр насны хөвгүүд эцэг, эхийн хамтаар амиа алдсан байдалтайгаар олдсон тухай өнгөрөгч бямба гарагт мэдээлжээ. 

Тус гэр бүлийн том хүү сургалтандаа ирэхгүй байсан учраас багш нь гэрт нь очиж уулзахаар шийджээ. Түүнийг гэрт нь очих үед гэр бүлийн гишүүд бүгд нэг өрөөнд ухаангүй байдалтай хэвтэж байсан бөгөөд багш нь цагдаагийн байгууллагад мэдээлснээр уг хэрэг ил болжээ. 

Аврах албаныхан ирэх үед хөвгүүд хэдийнэ нас барсан байсан бол 40 гаруй насны эцэг, эх нь ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн ч тархи нь үхжиж нас барсан байна. 

Тэдний гараар бичиж үлдээсэн гэрээслэлд "Бидний цогцосыг оршуулалгүйгээр чандарлахыг хүсэж байна" хэмээн бичсэн байсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. 

Мөн хөвгүүдийн эцэг, эх эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тухай мэдээлсэн бөгөөд үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохын тулд цогцоснуудад задлан шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

БНСУ-д инфляц өссөнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мөн өссөөр буй. Энэхүү үнийн өсөлтөд өртсөн доод давхаргын иргэд ийнхүү амиа хорлох сонголт хийсээр байгаа нь иргэдийн эсрэгүүцлийг улам бүр дэвэргэсээр байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.82.185) 2022 оны 12 сарын 01

энэ бол аллага гэж бодож байна.\nнасанд хүрээгүй хүүхдийг эцэг эх нь дур мэдэн амийг нь хорлон өөрсдөө дараа нь амиа егүүтгэнэ гэдэг цэвэр аллага. Хүүхдийн ээж аав байлаа гээд өмнөөс шийдэж амийг хорлох эрх ээж аавд ч бхгүй

2  |  0
Зочин(45.117.35.8) 2022 оны 12 сарын 01

Юу ч бичээд байгаан. Нас барсан эцэг эх нь задлан хийлгэх хүсэлт гаргасан юм уу

2  |  0
Зочин(202.126.88.237) 2022 оны 12 сарын 01

Хүн амьдах аргагүй болоод амиа хорлож байгаа газар руу нь бид очихоор алалцаж байх жишээтэй. Монгол тэгээд там юм байх даа.

39  |  0
Gerel(175.223.33.32) 2022 оны 12 сарын 01

Ulnii ail bjdee .chaavaas..so.giin yaduu humuus uursduusuu bolj yaduu bgaashde.ayga tavag ugaah ajil barilga ajil gd ajil zunduu bhd..ajil hj chadahgui archaagui bvr neg bvgd zahiral boloh sanaatai..hamt ajiljad 00 ugaaj chadahgui hogch shuurdej chadahgui bvr tsohiod avmaar bdagshde

7  |  5
M(202.21.109.102) 2022 оны 11 сарын 30

Istoi ergvvttsen malnuud shu. Ajil hiihgv baij hetsv bn ged amia horlochihdog. Solongos shg teneg hvmvs ih howor shu. Hetsv bsan ch amidarjil bdag sht hvn. Amidrah n uru Shan bolhor zawal bayan tsatgalan bish ch zvger l ajila higed amidrah vneher shan. Daanch tiim Shan medremjiig awdaggv bololtoi

12  |  0
Zochin shuu(202.55.188.41) 2022 оны 11 сарын 29

Hend heregtei yum iim hogon medee tavihaa bokimoor yum ...manaihan muu yum duuriah durtai shuu

5  |  2
(103.212.119.71) 2022 оны 11 сарын 30

yoo ulburch uhlee 1 talh masl avsan 20000 udahgui uheh bh,

5  |  1
MGL.Roy.karlson(202.126.88.108) 2022 оны 11 сарын 30

Mongolchuud tuldaa l tesej baih shig harin hedii boltol yu tuulah geed teseed baiga ym boldo ideh hool dulaatsah erchim huchgui daarch ami nas eruul menddee tulchhaad temtssen ni deer uu eswel yg odoo yu ene ees iluu bid yaj jowoh gesen ym terbumaar iddeg baisan bol ih naydaar iddeg bolson ter nowshnuudiig neg tald ni garagmaar bna

29  |  0
зочин(66.181.183.88) 2022 оны 11 сарын 30

Монголчууд очоод л ажил хийгээд амьдралаа залгуулаад байхад өөрсдөө амьдраад байж болдоггүй юм бхдаа\n

22  |  4
Qwerty(202.126.93.140) 2022 оны 12 сарын 01

Bid nar bol amidrah gej alaltsaj bn doo

22  |  1
psda(202.126.90.106) 2022 оны 11 сарын 30

za shaa l daa mongolchuud tegeed yaj amidraad bgan be manaih solongosoos vneteishdee tsalin ni hajuud ni hamaagvi baga yamar archaagvi setgehvitein be arai2

15  |  4
Top