Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад иариулсан юм.
АМНАТ-ыг давхардуулж авдаг
Тэрбээр "АМНАТ давхардуулж авдаг тухай Сангийн сайд хариулна. Гаднын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нэг шалтгаан бол зэсийн рояалти юм. Уг нь 5000 тонн 5%, 5000-6000 тонн 11%, 7000-8000 тонн 12% авах ёстой ч шууд 20% татвар авахаар хуульд заасан. Энэ дагуу төлж байгаа Эрдэнэт үйлдвэрээс өөр газар байхгүй. Оюутолгой бол гэрээнд заасны дагуу татвар төлдөг. АНУ, Солонгос зэрэг улс манай газрын ховор элементийг сонирхож байгаа. Үүнээс Солонгос улстай ажлын хэсэг байгуулаад байна" гэв.
Газрын тосны боловсруулах үйлдвэр барих ажил тээврийн асуудлаас үүдэн удааширсан
Тэрбээр "Газрын тосны үйлдвэрийн хувьд Энэтхэг улсын зээлээр хийгдэж байгаа. 3,4-р процессийн хувьд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн. Цар тахалтай холбоотойгоор тээвэрлэлт хойшилсон зүйл бий" гэсэн хариултыг өглөө.
Дизель түлшний нийлүүлэлт хэвийн болно
Тэрбээр "ОХУ-ын дизель түлшний хэрэглээ өмнө байгаагүйгээр нэмэгдсэн. Дотоод нөхцөл байдлыг тодруулаад хэлэхэд зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалж байгаа. Монгол Улсад орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг задлаад хэлэхэд Роснефть компанийн нийлүүлэлт 60% эзэлдэг харин трейд компаниудын нийлүүлэлт 40% эзэлдэг. Гэтэл ОХУ-ын дотоод нөхцөл байдлаас үүдэн трейд компаниудыг импорт хийхгүй байх түр хугацааны шийдвэр гарсан. Үүнээс улбаалж дизель түлшний нийлүүлэлт манайд буурсан. Бид Роснефт компанитай хэлэлцээр хийж, дизелийн түлшний сард авах нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн" гэв.
Ангарск үйлдвэр дээр жижиг хэмжээний гал гарсан
Тэрбээр "Өчигдөр Ангарскийн үйлдвэр дээрээ гал гараагүй. Тус үйлдвэрийн хашаан дотор байдаг жижиг цех дээр гал гараад, маш хурдан хугацаанд унтраасан гэж мэдээлж байгаа. Гэсэн ч Монгол руу нийлүүлж байгаа Аи92 болоод дизель түлшний нийлүүлэлт дээр асуудал үүсэхгүй гэж мэдэгдэж байгаа" гэв.
200кг-аас доош алтны нөөцтэй газар зөвшөөрөл олгохгүй
Тэрбээр "Газар нутгийн нийт хэмжээний 15 хувиас дээш зөвшөөрөлтэй сумдад нэмж зөвшөөрөл олгохгүй. 200 кг-аас доош нөөцтэй алтны ордод тусгай зөвшөөрөл олглхгүй. Энэ нь нөхөн сэргээлт хийхээс эхлээд эдийн засгийн үр өгөөжгүй гэж үзэж байгаа" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Арчаагүй новшнууд бүх нөөц бололцоо нь байхад ганц нефтийн үйлдвэр барьж чадахгүй 30н жил боллоо. Дахиад хэдэн жил гуйлгачин амьдрах вэ?