“Монголын ард түмний баялгийг нийлж цөлмөдөг бүлэглэл” гэж УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 2018 онд мэдэгдэж байв. Тухайн үед Тавантолгойн ордоос 268 мянган тонн нүүрс алга болсон гэх тус хэргийг шалгаж байна хэмээн удаан дуншсан ч хулгайчдыг хориогүй таг чиг алга болсон. Тэгвэл төрийн өмчит компаниудын нүүрсний хулгайн асуудал саяхнаас дахин сөхөгдөв. Энэ талаар Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын дарга асан Х.Сугар сэтгүүлч нарт баримт дэлгэж, ярилцлага өглөө.
-Таны тухайд жижиг "Тавантолгой" ХХК-ийн нүүрсний хулгайн баримтуудыг дэлгэж тавьсан. Ямар асуудал, баримтыг ил болгосноор та өөрөө буруутан болж, шалгагдаж байна вэ?
-Миний бие 2016-2022 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажилласан. ИТХ бол орон нутгийн өмчийн өмчлөгч нь байдаг. Иргэдийн хурлыг гадаад, дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй хүн нь ИТХ-ын дарга юм. Манай аймгаас сонгогдсон Лувсангийн Энхболд нүүрсний хулгайн асуудлыг хамгийн эхэлж хөндсөн. Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Сангийн яамнаас ажлын хэсэг гарч, олон удаа шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтаар орон нутгийн өмчит "Тавантолгой" ХХК-ийг хохироосон байж болох олон зөрчил илэрсэн. Энэ үеэр хамгийн их яригдаж байсан зүйл нь 2010-2012 оны үеүдэд хилээр 3800 гаруй машин нүүрстэй хэр нь хоосон гэж бүртгүүлээд гарсан байгаа юм.
Тухайн үеийн Гаалийн ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газарт эдгээр машины улсын дугаар, Хятад Улсын хилээр 379 мянган тонн нүүрс орсон байна гэсэн баримтыг миний бие Л.Энхболд гишүүнээс хувилж авсан байдаг. Энэ хэргийг 2013 онд тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэх мэтийн хүмүүс хаасан. Үүнээс үүдэж нүүрсийг хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргаж болдог юм байна гэсэн сэдэл өгсөн байх. Ер нь бол хил гаалиар явдаг хүмүүсийн дунд “Хилээр нүүрстэй машин өшиглөнө” гэж их яригддаг болчихсон ийм зүйл л дээ. Угтаа 2013 онд энэ хэргийг шалгаад, бодит үнэнээр нь тогтоож, хариуцлага тооцсон бол өнөөдөр хоёр сая тонн ч гэнэ үү, зургаан сая тонн ч гэнэ үү нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан асуудлуудад цэг тавих байсан. Тэгэхээр 2013 онд энэ их нүүрстэй машин гаргасан хүн хэн бэ гэдгийг эцэслэн тогтоох ёстой л доо.
-“Хилээр нүүрстэй машин өшиглөсөн” хүн хэн байж болох вэ?
-"Тавантолгой транс" ХХК-ийн 70 хувийг УИХ-ын гишүүн ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг, 20 хувийг нь "Тавантолгой транс" ХХК-ийн Захирал Д.Дагвадорж гэдэг хүн эзэмшдэг. Тус компани 2009 оноос хойш 2012 он хүртэл орон нутгийн өмчит "Тавантолгой ХХК"-аас экспортод 14 сая тонн нүүрс гаргасан байдаг. Энэ нүүрсний 60 гаруй хувийг "Тавантолгой транс" ХХК худалдан авч гаргасан байгаа юм. "Тавантолгой транс" ХХК 2013-2017 оны хооронд "Тавантолгой ХХК"-аас худалдаж авсан нүүрснээс хилээр гаргасан нүүрс нь хамаагүй илүү байгаа юм. Тухайлбал, 2013 онд "Таван толгой ХХК"-аас 1.6 сая тонн нүүрсийг "Тавантолгой транс" компани худалдаж авсан.
Харин экспортолсон нүүрс нь 283 мянган тонноор илүү гарсан байгаа юм. Тэгэхээр 2017 он хүртэл "Тавантолгой транс" ХХК-ийн гаргасан нүүрс, дотоодын компаниас авсан нүүрснээс 390 мянган тонноор илүү байна гэсэн дүгнэлтийг шалгалтын ажлын хэсэг бичсэн байдаг. Энэ 390 мянган тонн нүүрсийг "Тавантолгой транс" ХХК хаанаас авсан байх вэ. "Тавантолгой ХХК" гурван эзэнтэй. Тодруулбал, монголын бүх иргэн 1072 хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс тавантолгой" ХХК, орон нутгийн өмчит "Тавантолгой" ХХК, "Энержи Ресурс" ХХК байна. Тэгвэл "Тавантолгой транс" ХХК дээрх нүүрсийг "Эрдэнэс тавантолгой" ХХК-аас авсан уу эсвэл "Тавантолгой" ХХК-аас илүү бүрдүүлэлтгүй ачаад явчихсан уу гэдгийг л хууль хяналтын байгууллага нь шалгаж, тогтоох ёстой. Гэтэл өнөөг хүртэл хууль хяналтын байгууллага нь ч тогтоож чадахгүй байна. Эс бөгөөд мөнгө төгрөгтэй хүмүүс нь хахууль өгч шалгалтыг зогсоосон гэж ойлгож байна.
-"Эрдэнэс тавантолгой" ХХК-аас хэдэн тонн нүүрс алдагдсан юм бэ?
"Эрдэнэс тавантолгой" ХХК-аас 268 мянган тонн нүүрс алдагдсан. Тухайн үеийн "Тавантолгой" ХХК-ийн захирал Р.Сэддорж, "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн захирал нар хоорондоо гэрээ байгуулсан байсан. Тус гэрээнд "Тавантолгой" ХХК нь "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн талбайгаас 268 мянган тонн нүүрс авсан байна гэдэг гэрээг байгуулахдаа хоёр талынхаа ТУЗ-ийн гишүүдээс зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулсныг хяналтын байгууллагуудаас тогтоочихсон. Иймд энэ хоёр компанийн хооронд байгуулсан тус гэрээ хүчин төгөлдөр эсэхийг хууль хяналтын байгууллага мөн тогтоох ёстой.
390 мянган тонн нүүрс "Тавантолгой" ХХК-аас авснаасаа "Тавантолгой транс" ХХК илүү гаргачихсан юм бол "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн алдагдсан гээд байгаа нүүрсийг Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарын компани авчихсан юм биш үү гэх хардлага байна.
Энэ хэргийг шүүх, хяналтын байгууллага нь эцэслэн тогтоогоогүй байхад нөхөр Р.Сэддорж уурхайн захирал байхдаа яагаад үүнийг төлөхөөр гэрээ байгуулсан юм бэ. Яагаад өнөөдрийн "Тавантолгой" ХХК-ийн удирдлагууд хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад 50 гаруй мянган тонн нүүрсийг бид танай 340 мянган тонн нүүрсийг авчихсан юм аа гээд 51 хувь нь орон нутгийн өмчит компаниас төлөөд эхэлчхэв ээ. "Тавантолгой" ХХК өөр хүмүүсийн хулгай хийсэн юмыг өмнөөс нь төлөх гээд байна уу гэдэг дээр бид хардаад байгаа юм. Тийм учраас үүн дээр УИХ гишүүн асан Л.Энхболд хариуцлагатай дуугараад явж байгаа.
Тэр 220 мянган тонн нүүрсийг шөнө голдуу зөөсөн гэдэг нь баримт, нотолгоо бий. Тэгэхээр "Тавантолгой" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан одоо Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Р.Сэддорж дарга 220 мянган тонн нүүрсийг шөнө зөөсөн асуудлынхаа талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Энэ нүүрсний мөнгө "Тавантолгой" ХХК-д орсон юм уу, ороогүй бол хаашаа орсон юм бэ гэдэг бодит үнэнийг ард иргэддээ тайлбарлах ёстой. Тайлбарлаж чадахгүй бол энэ хүмүүс уучлалт гуйх нь зүй. Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХХК-ийг өрөнд оруулж, орлогыг нь багасгаад байгаа зүйлтэй тэмцэж байна.
-Уурхайн аман дээрээс нүүрсийг хямд үнээр зарж, нэг компанид давуу байдал олгож өндөр үнээр заруулаад байгаа сүлжээ бүлэг байна гэдгийг Засгийн газар болон аймаг орон нутгийн түвшинд ч ярьж байна. Энэ талаар тодруулбал?
-2009 оны нэгдүгээр сарын 4-нд Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан тогтоолоор орон нутгийн өмчит "Тавантолгой" ХХК-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч, 49 хувь нь хувийн өмч гэж заасан байдаг. Хувийн өмчийн 49 хувийн 24 хувийг нь Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Тэгэхээр хувийн өмчийн 24 хувийг эзэмшдэг хүнийг төрийн төлөөллийн 51 хувийг төлөөл гээд Аймгийн иргэдийн хурлаас шийдвэр гаргаад, ТУЗ-ийн даргад томилчихсон. "Тавантолгой" ХХК-аас өчигдөр мэдээлэл хийгээд байна лээ. “Манай компани олон улсад нээлттэй, 2900-аад хүн хувьцаа эзэмшдэг юм аа” гээд. Гэтэл 51 хувь нь орон нутгийн өмч, 24 хувь нь Д.Бат-Эрдэнийн өмч, 20 гаруй хувь нь н.Мөнхжаргал нарын өмч гэдэг.
Тэр 2900-аад хүн 5.8 хувийг эзэмшдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ хувийн 49 хувьд ихээхэн хувьцаа эзэмшдэг хүнийг төрийн өмчийг төлөөлүүлж ТУЗ-ийн даргаар тавьснаас болоод "Тавантолгой" ХХК-ийн экспортод гарах нүүрсний үнийг 2008 онд тогтоосноос хойш 2009-2011 онуудад огт нэмүүлээгүй. Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн "Тавантолгой" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаанд нүүрсний үнэ дэлхийн зах зээлд одоо байгаагаас өндөр үнэтэй байсан. Гэтэл тэр үед 70 ам.доллароор зарж болох нүүрсийг 25 ам.доллароос нь огт хөдөлгөөгүйн дээр нийт экспортод гарсан нүүрсний 60 гаруй хувийг өөрийн компаниар худалдаж авсан. Тэр ч байтугай Хятад Улсад өөр компани байгуулчихсан байгаа юм.
-Нүүрсний үнийн зөрүүтэй байдалд хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хүсэлт гаргаж байсан уу?
-Би 2016 онд Аймгийн иргэдийн төлөөллийн хурлын дарга болоод "Тавантолгой" ХХК-ийнхаа орлого, ашгийг нэмэгдүүлье, үргүй зардлыг багасгая гэж санаачилсан. Тэр оныхоо долоодугаар сард ажлын хэсэг байгуулж тус компанид шалгалт оруулсан. Энэ шалгалтаар гарсан зөрчлүүдийг тодорхой хавсаргаад Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн боловч ямар ч сураггүй болж, сүүлдээ Нийслэлийн прокурорын газарт очоод хаагдчихсан. МАН-д өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд бүхий л эрх мэдэлтэй хүмүүс нь байна. Тиймээс Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын тавиулуудыг цэгцлэх хэрэгтэй. Одоо Үндэсний аюулгүй байдал яаралтай хуралдаж журам гаргаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсвэл хөрөнгөө нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр энэ хүмүүсийн хөрөнгийг хураах шаардлагатай байна. Нүүрснээс хулгай хийсэн хүмүүсийн хөрөнгийг хураачих юм бол Засгийн газар 7-8 их наядын өрнөөс гарах боломжтой.
-Хятадын талаас тоон мэдээллээ гаргаж өгөхгүй байгаа тул шалгалтын ажил удаашралтай байгаа юм билээ. УИХ-аас нүүрсний хулгайн асуудлаар түр хороо байгуулсан. Тус түр хороо онцгойлон юун дээр анхаарах ёстой гэж зөвлөх вэ?
-Хятадын тал 2013 онд гаалийн мэдүүлэггүй нүүрстэй гарсан мэдээллийг гаргаж өгч болсон. Гэтэл үүнээс хойш манай хөрөнгөжсөн хүмүүс тэд нартай холбогдчихсон юм уу, дахиж материал гаргаж өгөхгүй байгаа. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд "Эрдэнэс монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа Хятад Улсын хилээр хэдэн тонн нүүрс гарсан гэх мэдээллийг 30 доллароор авч байсан. Тэгэхээр манай хууль хяналтын байгууллагынхан төрийн өндөр түвшний уулзалт, олон улсын баталгаатай мэдээллээс ямар нэг аргаар авч хэргээ илрүүлэх тал дээр шуурхай ажиллах хэрэгтэй. Ер нь энэ хэргийг илрүүлэх сонирхол, сэтгэл байхгүй бол ямар нэгэн шалтаг тоочсоор л байх болно. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага нь илрүүлэх ёстой. Миний хувьд Өмнөговь аймгийн иргэн, "Тавантолгой" ХХК-аас хувьцаа эзэмшигч. Тиймээс иргэд, хувьцаа эзэмшигч бид тус орон нутгийн өмчит компаниас илүү ашиг хүртэх ёстой. Гэтэл цөөхөн хэдхэн хүн хөрөнгөжиж, тэр хөрөнгө дээрээ туйлж байна. Өмнөговь аймгийн иргэд нийтийн эрх ашгийн төлөө тэмцэх хэрэгтэй.
-"Тавантолгой" ХХК-ийн орлого өөр зүй бусаар хэрхэн зарцуулагдсан бэ?
-"Тавантолгой" ХХК-ийн орлогыг бууруулдаг их олон арга байгаа. Жишээлбэл, Д.Бат-Эрдэнэ ТУЗ-ийн гишүүн байхдаа өөрсдийнхөө цалинг их хэмжээгээр нэмсэн. Тухайн үед ТУЗ есөн гишүүнтэй байсан бөгөөд нэг гишүүн 350 мянган төгрөг авдаг байсан бол Д.Бат-Эрдэнэ 1.3 сая төгрөг болгосон. Мөн ТУЗ-ийн даргын цалинг 1.5 сая төгрөг болгосон. Үүнээс гадна 2010 онд "Тавантолгой" ХХК-ийн орлогын нэг хувийг ТУЗ-ийн гишүүд урамшуулал хэлбэрээр авна гэсэн шийдвэр гаргасан. Ийнхүү зарим жил 1.6 тэрбум төгрөгийг есхөн хүн хувааж авч байлаа шүү дээ. Одоо ч энэ байдлыг засаж чадаагүй л байна. 2016-2020 онд МАН удирдсан боловч "Тавантолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сольж чадаагүй. Яагаад гэвэл Компанийн тухай хуулиараа ТУЗ-ийн нийт гишүүдийн 65 хувь буюу зургаан гишүүн дэмжсэнээр шийдвэр нь хүчин төгөлдөр болдог.
-Таныг ямар хэргээр шалгаж байгаа вэ?
-Би ажлаа өгөөд хоёр жил болж байна. Намайг "Тавантолгой" ХХК-ийн нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар бүтэн гурван жилийн хугацаанд “шүүхийн хонгил” гэх юмаараа чирч байна. Эрхэлсэн ажилгүй дээрээс нь шүүх, хяналтын байгууллагаар явж их зардал гаргаж байна. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд бид хоёрыг л ямар нэгэн байдлаар хорьж, хянахгүй бол Өмнөговь аймгийнхан бодит үнэнийг мэдчихнэ гэсэндээ эмээж ямар нэгэн аргаар шалгасаар байгаа. Д.Бат-эрдэнэ Өмнөговь аймгийн олон хувьцаа эзэмшигчдийн хувьцааг дээрэмдсэн асуудал ч гарсан.
"Тавантолгой" ХХК-аас нэр бүхий хүмүүс хэдэн тэрбум төгрөг биш хэдэн их наядаар нь хувьдаа олчихсон байна. Одоо үүнийгээ зогсоогоод ядаж Өмнөговь аймгийн иргэдээс дээрэмдсэн хувьцаагаа өг. Эсвэл хувьцаа дээрэмдээгүй гэдгээ ил тод мэдээлэх хэрэгтэй байна. Энэ мэт хөрөнгөжсөн хүмүүс аймаг, сум, орон нутагтаа ганц сургууль, цэцэрлэг барьж өгч чадахгүй байж сонгууль болохоор иргэддээ хэдэн төгрөг өгч, цагаан сараар хэвийн боов тарааж хуурдаг. Д.Бат-Эрдэнэ тэр үед ТУЗ-ийн дарга болоогүй, 2009-2011 онуудад нүүрс үнэтэй үед нь 25 биш 70-80 ам.доллароор нүүрсээ зарж чадсан бол өнөөдөр бүх замаа засмалаар холбоод, манай аймгийн бүх сум дулааны станцтай болж бүүр цаашлаад Азидаа Дубай шиг болох байлаа. Шударга ёс тогтож байж Өмнөговь аймагт хөгжил, цэцэглэлт ирнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 24 )
Яг л үнэнийг нь олоод хэлчихлээ дээ
Амны зоргоор чалчиж өгчээ энэ өвгөн.2011 онд таван толгойн нүүрсээр барьцаалж МАН зээл аваад тарааж өөрсдөө идээд дуусгасан.Харин таван толгойн нүүрс үнэндээ ЧЕЛКОд шилжиж дэлхийн зах зээлийн үнээр өрөндөө өгч байсныг энэ өгөр толгой мартжээ дээ
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Дагвадоржийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой шүү
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Дагвадоржийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Дагвадоржийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Дагвадаржийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой!!!!
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой?!
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой!!!
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой!!
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой!
аль хэдийн үйл ажиллагаа нь дампуураад удсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг албан ёсоор дампууруулахгүй байгаа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнтэй, Чингис хаан банкийг дампууруулахгүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлантай шууд холбоотой
МАНгасын ивээл дэмжлэггүйгээр нэг ширхэг мод чтарьж болохоо байсан цаг үе шүү дээ. Тэд хулгайлсан бол өчүүхэн хувийг нь хүртсэн байх. Нүүрсний хулгай бол МАНгасын хийсэн ажил...
Д.дагвадорж гэж хэн бэ.арай аса биш биз
ТТТранс ХХК 2005 оноос зөөсөн. жилд 3 сая тонн нүүрс гаргаж байсан. тэгэхэд 15 доллороор авч байсан. үүний талыг хулгайгаар гаргаж байсан гэвэл мөнч их нүүрс гаргажээ!!!!!! юун 44-н их наяд
БАТЭРДЭНЭ ГЭЖ НЭГ ЭРГҮҮЛСЭН ХОШНОГО АМТАЙ ЁСТОЙ ХАРВААС ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ШҮҮДЭЭ. ШУУД БУУД ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧДЫГ ЭХ ОРНЫ ЭСРЭГ ЯЛТАНГУУД
Энэ асуудлыг ярьсаар ирсэн учраас шүүхэд шалгуулаад байгаа гэж бна, урд нь гаргахгүй энэ тэр гэж хараагаад байгаа хүмүүс ээ, бүрэн уншчихаач.
Naad Ajnai, Davgadorj 2-goo zugeer buudchihaachee.
ene uvgun udii boltol yagaad duugui baij bsan yum bol doo uurt n achig uguugui yum baih daa tegeed odoo helj bga yum baih daa
Ажнайг 461.д амрааж ажаам уу
Ард түмнээс Монгол орноос хулгайлж байгаа бузрууд үйлээ эдлэг
Ali ertee naadhia gargaj tavij baihgui yagaad daraad baisan mahan tolgoi be chi. Mah aldagdla ageheer yun guy gelee gedeg shig Tom hulgaigaa darah gej jijig yumaar sarniulah hereggui dee.... \nOdoo shalgaad haasan bolgood hayah gej baina uu novshoo. Naad 2 Novsh chini zagalmailsan etseg ni Deerees ni nemeed durakuudaa bugdiig ni olj shalgah heregtei shuu... Iim hognuud yavj baigaa ajil dunduur orj uimuulj mungu avahaa bolih heregtei. \n
ene huniig uih-iin tur horoond avya enhbold gishuuniig mon adil