Өнгөрсөн аравдугаар сарын Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Дээрх хугацаанд тус компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.
Тэрбээр өнөөдөр /2022.12.01/ мэдээлэл хийж, Онцгой дэглэм тогтоосны дүнд тус компанийн санхүүгийн чадамж сайжирч, нүүрсний богино тээвэр идэвхэжсэн талаар хэллээ.
Ингэхдээ "Ажлаа авснаас хойш 35 хоногийн хугацаанд хийснээ тайлагная.
Засгийн газраас гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх тогтоол баталснаас хойш "Эрдэнэс Тавантолгой" компани 341,5 сая ам доллар бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Аравдугаар сарын 5-ны байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компаний 615 сая ам.долларын өртэй байсан бол 35 хоногийн хугацаанд 150 сая ам.долларын өрийг төлж 451 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Энэ хэмжээгээрээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч, өрийн дарамт буурч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар экспортыг өдөрт 110,9 мянган тонн болгож, сарын өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг 3-4 дахин нэмэгдүүлж, дунджаар 500 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлсэн нь уртын тээвэрт ажлын байр бий болгож, орлого нэмэгдүүлэн ажиллаж байна.
Засгийн газраас өгсөн дараагийн үүрэг бол ил тод байдлыг хангах үүднээс нүүрс борлуулалтын гэрээнүүдийг ил тод болгох байсан. Энэ хүрээнд нүүрс борлуулалтын 142 гэрээг нээлттэй болгосон нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэбсайтад нээлттэй бий. Бид уурхайн бүх үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, камержуулсан.
Цаашдаа гэрээгээ дүгнэдэг байдал руу шилжиж, бүх үйл ажиллагаагаа ил тод болгоно. Ингэснээр олон нийтийн эргэлзээ тайлагдана гэж үзэж байгаа" гэлээ.
Үргэлжлүүлэн нүүрсний хулгайн талаар тэрбээр "Нүүрсний хулгайн асуудлаар хоёр хэргийг цагдаагийн байгууллагад өгсөн байгаа.
Тухайлбал, аравдугаар сарын 22-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нүүрсний овоолгоос нүүрс дутсан асуудал байна. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж нягтлуулах хүсэлт гаргасан.
Мөн 2018 онд тус компанийн ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосныг “Тавантолгой” ХК , “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хамтарсан ажлын хэсгээс баталгаажуулсан.
Гэвч нягтлан бодох бүртгэлийн тайланд бүртгээгүй, гэм буруутай этгээдэд үнэлгээг тусгаж хохирлыг барагдуулаагүй байна. Бас чанарын асуудал байгаа юм билээ. Гаалийн ерөнхий газрын дүгнэлтээр машины тоо зөрснийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа.
Энэ хоёр асуудал одоог хүртэл эцэслэгдээгүй байна. Хууль хяналтынхан шалгаж мэдээллийг тодорхой болгох байх.
Олон нийтийн дунд яригдаад байгаа 40 их наядын үнийн дүн бүхий асуудал байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
6.1 say tonn nuurs aldagdaj 40 ih nay tugrug aldagdsan geed hucaad baisan odoo yagaad tiim asuudal baihgui geef hucaad baigaa umhii lalar ve?dandaa tanai namiihan holbogdson bolohoor ene hergiig zamhruulah uureg avaa yu?
Энэ гар одоо онигоодоо
битгий хуц байгаа болоод ард иргэд мэдээд хэлж байна бас нууж хаах санаатай байна уу новшнууд
ene meddegiimuu vanga yu ene zugeer bgaarai chi
zasagtain shataawal taarna bugdiin
МАН-ны хулгайч ноход тохиролцоонд хүрчихэв үү дээ. Нүүрсний хулгай МАН-ны зодооноор илэрч , дараа нь хоорондоо тохиролцоод хэрэг хаагдана. энэ бол байнга гардаг асуудал шүү дээ