Ханхүү Уильям болон, Кейт Миддлтон нарын ажлын албаныхан Чарльз хааны ажлын албаны ахлахын гаргасан үйлдэл хүлцэл өчжээ.
"Sista Space"-ийн гүйцэтгэх захирал Нгози Фулани хэмээх эмэгтэй хатан Камиллагийн зохион байгуулсан арга хэмцээнд оролцохоор Букингемын ордонд хүрэлцэн иржээ. Гэр бүлийн хүчирхийллийн өмгөөлөгчөөр ажилладаг түүнээс ажлын албаны ахлах бүсгүй хаанаас ирсэн, хаанахын харьяат болохыг нь дахин дахин асуусан байна. Фулани түүнд Их Британид төрсөн болохоо хэлэхэд "Чи яг жинхнээсээ хаанахынх вэ, танайх хаанах гаралтай хүмүүс вэ" хэмээн асууж эхэлсэн гэнэ.
Түүний гаргасан энэхүү үйлдлийг арьс өнгөөр ялгаварласан үйлдэл хэмээн олон нийт үзэж байна. Эх сурвалжийн дурдаж буйгаар уг бүдүүлэг үйлдэл гаргасан эмэгтэйг ханхүү Уильямын загалмайлсан эх хатагтай Сюзан Хусси хэмээн мэдээлсэн. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдээд байна.
Асуудал ингээд дууссангүй. Уг явдлаас хойш нэг өдрийн дараа буюу орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 30-ний өдөр Ханхүү Уильям, Кейт Миддлтон нар Бостонд цугларсан олны өмнө арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой хатуухан үг сонсжээ.
Хааны удмынхан өмнө нь мөн Меган Марклыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх шүүмжлэлд өртөж байсан. Меган Марклын ээж хар арьстан бол аав нь цагаан арьст нэгэн. Харри болон Меган нарын том хүү Арчиг төрөхөөс өмнө түүнийг ямар арьстай төрөх талаар санаа зовнисон яриа багагүй гарч байжээ. Энэ нь нэг талаараа арьс өнгөөр ялгаварлаж буй үйлдэл бөгөөд хааны удмынхан бүх хүн эрх тэгш байх зарчмыг зөрчиж байгаа явдал хэмээн шинжээчид дүгнээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
барууныхны бүх зүйл худал хуурмаг, энэ хүүхэн эм хүн биш эрэгтэй хүн гэдгийг англичууд өөрсдөө баталсан, өмнө нь ямар хүн байсан, аав нь яагаад хуриманд ирээгүй гээд, хуримлахаасаа өмнө өмссөн хувьцсан дээр нь эр хүний эрхтний мөр хэрхэн томбойж байгаа зургууд хэрхэн сатанлаг хуурмаг амьдралаар хүн төрлөхтөнийг хуурч буй талаар гм, бүгд ил байхад эхнэр нь гээд л жүжиглээд байгаам ш дээ хүйсээ солиулсан эр хүн нь \n