Яг одоо зохион байгуулагдаж буй "Qatar 2022" хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Өмнөд Солонгосын баг тамирчид "Үхлийн хэсэг"-т өрсөлдөж байгаа билээ.
Уг тэмцээний тухай нэгэн үзмэрч өнгөрөгч аравдугаар сарын 14-ний өдөр өөрийн таамаглалыг дэвшүүлжээ. Түүний бичлэг ойрын өдрүүдэд цахим орчинд тархаж, багагүй шуугиан дэгдээгээд байна.
Тус бичлэгт үзмэрч эмэгтэй БНСУ-ын шигшээ багийн тухай "И Кан Ин, Бэнто хоёрын харилцаа тийм ч сайн биш байна. Тэднийг багш, шавь гэж хэлэхэд хэцүү. Тэдэнд тийм хувь тавилан алга байна. Уругвай болон Солонгос тэнцэнэ гэдэгт итгэлтэй байна. Ганын шигшээ багтай хийх тоглолтод ч хожигдож магадгүй. Португалтай хийх тоглолтод манай улс хамгийн сайнаараа тоглоно" гэжээ.
Түүний энэхүү таамаглалаас гадна "Бэнто арваннэгдүгээр сарын 28-нд бухимдаж, ааш муутай байх бололтой. И Кан Ин харин энэ өдөр маш тод гэрэлтэх болно. Дэлхийн аваргын дараа дасгалжуулагчаа солих магадлал өндөр байна. Солонгос улс 4-8-р байр эзлэх магадлал өндөр байна" хэмээжээ.
Үзмэрчийн хэлсэн хэд хэдэн таамаг биелсэн нь олон нийтийн анхаарлыг ирээр татаад байна. Түүний хэлсэнчлэн дасгалжуулагч Паоло Бэнто улаан хуудас авсандаа бухимдаж, И Кан Ин тод гэрэлтсэн. Мөн Уругвай болон Ганын эсрэг тоглолтын хариуг ч мөн зөв таамаглажээ.
Цаашид түүний зөгнөл биелж БНСУ-ын шигшээ баг финалд үлдээсэй хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд залбирсаар байна. БНСУ-ын дараагийн тоглолт энэ сарын 3-ний өдөр болох бөгөөд Португал улсыг хожиж байж дараагийн шатанд шалгарах боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 4 )
Үг үсгийн алдаагүй бичмээр байна.!!!!!!!!
Солонгос хэзээ 8 д шалгарч чадахгүй 16 аас хасагдана
SOLONGOS BOO NAR MUNDAG SHUU. YG HELDEG
Хожчихлоо биелэлээ