Автобусны буудлуудад халдаг сандал байршуулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02
БНСУ-ын Кёнсаннам мужийн автобусны буудлуудад нано технологиор хийгдсэн халдаг суудлыг байршуулжээ.
 
Үүнийг "Next One" компани зохион бүтээсэн бөгөөд шилэн болон нано технологийг хослуулан бүтээсэн тус халаагуурыг арилжаанд нэвтрүүлсэн дэлхийн анхны компани болсон байна.
 
Тус халаагч нь 60 хэм хүртэл халах боломжтой бөгөөд дулааны хэмийг иргэд өөрсдөө тохируулах аж. 
 
Мөн халаалтын утас байхгүй тул хэт халах, салгах, богино холболт үүсэх зэрэг асуудал байхгүйгээс гадна цахилгааны хэрэглээ хамгийн бага байхаар хийгдсэн давуу талтай гэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top