Инфлүнсер бүсгүй шууд дамжуулалтын үеэр БЭЛГИЙН ДАРАМТАД өртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

 

БНСУ-ын инфлүнсер бүсгүй Энэтхэгт шууд дамжуулалт хийж байх үедээ бэлгийн дарамтад өртжээ. Тус мэдээлэл арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Үүний дараа цагдаа нар тус хэрэгт холбогдуулан хоёр эрэгтэйг саатуулан баривчилсан байна. 

Буудалласан буудал руугаа явж байсан хохирогч эмэгтэйд нэгэн эр дөхөж ирээд гэрт нь хүргэж өгөхийг санал болгожээ. Эмэгтэйг гарнаас нь татаж, мотоцикл дээрээ суулгахыг завдан, үнсэхийг оролдсон байна. Бүсгүй энэхүү үйлдэлд нь дургүйцэн тэднээс холдож явахад хоёр залуу араас нь дагаж буй нь шууд дамжуулалтын бичлэгт хадгалагдан үлджээ. 

Энэхүү явдлын дараа юүтүбэр бүсгүй "Тэр миний бэлхүүсээр тэврээд мотоцикл руугаа чирсэн. Тэгээд араас минь ирээд утасны дугаар асуусан. Би түүнд хуурамч дугаар өгсний дараа тэд яваад өгсөн. Би нөхцөл байдлыг улам дордуулахгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Надад үнэхээр эвгүй байсан" хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ. 

Мумбай хотын цагдаа нар бүсгүйн өгсөн мэдээллийн дагуу шалгалт явуулж 19, 20 настай хоёр эрэгтэйг саатуулан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хогийн нийгэмтэй ард(139.5.219.135) 2022 оны 12 сарын 06

Ингээд л тэр өрх гэрийн эзэн ухаантай юмнууд нь энэ коментуудаас харахад Монгол хүүхнүүдээ л дандаа муулсан байх юм. Уул нь энд Монгол бүсгүйчүүдийн талаар гарц ч дурдаагүй юмсан.

0  |  0
Tanihgui hun(64.119.27.156) 2022 оны 12 сарын 05

Bayrlalaa

0  |  0
G(79.116.171.138) 2022 оны 12 сарын 06

Мгл yu shaagad bga medrel al ve

0  |  2
Мгл (106.102.128.162) 2022 оны 12 сарын 06

Монгол хүүхнүүд бсн бол намайг ашиглаач гээд шууд ичэхгүй дагаад явндаа..

3  |  9
Иргэн(91.166.54.44) 2022 оны 12 сарын 06

Монгол хүүхнүүдийн зарим донтой яшканууд монгол болон ,эмэгтэйчүүдийн нэрийг гадаадад хаа явсан газраа ёстой гутааж бна аа.Бусад ази хүүхнүүд үнэхээр биеэ зөв авч явдаг учраас муу юманд өртөх нь бараг үгүй.

8  |  12
Ebe(66.181.161.101) 2022 оны 12 сарын 05

Shuud goshnogod

1  |  1
Zochin(77.205.68.124) 2022 оны 12 сарын 06

Enetxeg turk zaluuchuud Azi busguichuudiig deerlexdeg doromjildog gutaadag belgiin daramt uchruuldag gedgeeree neleed aldartai

10  |  1
Top