"АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Ж.Оджаргал, "Голомт"-ын Д.Баясгалан нар бол НҮҮРСЧИД"

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Хилээр их хэмжээний нүүрс гаргасан холбогох хүмүүс буюу нүүрсний хулгайч нарыг нэрлэж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал өчигдөр (2022.12.04) болсон.

Сүхбаатарын талбайд цугласан жагсагчид Их тэнгэрийн амыг чиглэн, төрийн өндөрлөгүүдийг гарч ирэх шаардлага тавьснаар өндөрлөсөн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2022.12.05/ мэдээлэл хийж, энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Алдсан хүн аашаа барна. Авсан хүн буянаа барна гэдэг шиг Монгол оронд том хулгай нүүрлээд байна. Тэр дундаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд төгрөгийн нүүрс гарсан талаар шуугилаа. Одоо би гурван зүйлийн талаар мэдээлэл өгөх гэж байна. 

У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурав ажлаа хийхгүй байна. Нүүрсний хулгай баримттай гарсан байхад төрийн гурван өндөрлөг одоо ажлаа хий. Хоёрдугаарт, ийм том хулгай гарчихаад байхад шүүх, прокурор, цагдаа, тагнуулынхан үндсэн ажлаа хий. Энэ хүмүүс Монголын ард түмний татварын мөнгөөр форм өмсөж, цалин авч байгаа. Гуравдугаарт, нүүрсчид дээрх субьектүүдийг худалдаж авсан асуудал байна. 

АПУ-гийн П.Батсайхан хамгийн том нүүрсчин, MCS-ийн Ж.Оджаргал, "Голомт"-ын Д.Баясгалан гурваар тэргүүлүүлсэн нүүрсчид өнөөдөр Монгол орныг цөлмөж байна. Өнөөдөр тэд нүүрсний хулгайгаа нууцын зэрэглэлд хамруулсан байгаа. Яагаад хүмүүс өнөөдөр энэ нэрсийг ярихаар айгаад байна вэ. Яагаад гэвэл тэд бүх шүүгчийг хага базсан. Хамгийн мундаг шүүгч нь АПУ П.Батсайханы арын өрөөнөөс салахаа болилоо. Шүүхийн шийдвэр АПУ-гийн П.Батсайханы арын өрөөнөөс гардаг боллоо. Баримттай ярьж байна шүү, би.

АПУ-гийн П.Батсайханы арын өрөөнөөс гаргасан шүүхийн шийдвэрээс нэг жишээ дурдахад, С.Баярцогтын ялыг нүүрсчид худалдаж авсан. Шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд нар нүүрсчдэд үйлчилсэн. Нүүрсчид одоо дараагийн өрөгөө тавьж эхэлсэн байгаа. Есөн жилийн хугацаанд гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг тусгай санал гэдгээр эд нар хэрэгсэхгүй болгож байна. 9,8 сая ам.долларыг оффшор дансандаа мартсан, China С.Баярцогтын "Рио Тинто"-д бэлэглэсэн 23 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Одоо "Тио Тинто" өрөө төлөхгүй. Яагаад гэвэл С.Баярцогт буруугүй. Оюутолгойн гэрээ буруугүй. Нүүрсчид үүнийг хийж байна. Одоо Дубайн гэрээг эргэн сэргээнэ. Яагаад гэвэл С.Баярцогт буруугүй. ГОК-ын 49 хувийн дээрэмд оролцсон Ч.Сайханбилэг Хөдөлмөрийн баатар болно. Би хувь хүн яриагүй. Энэ бол Монголын ард түмний эрх ашгийг дэндүү уландаа гишгэсэн үйлдэл юм шүү. Нүүрсчид даам гарсан байна. Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн гэдэг хоёр луйварчин шүүгчийн буянаар Монголыг худалдсан нүүрсчид ялгүй явж байна.

Арванхоёрдугаар сарын 24-нд нүүрсчид өөрийн гэсэн намтай, тамгатай болно. Ардчилалд хайртай хүмүүс намын дарга, тамганы асуудлыг шийдэхээ больсон. Нүүрсчид шүүгч нартай авлигадаж авдаг болсон.

Эцэст нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарт "Та нар ичээч" гэж хэлмээр байна. Д.Амарбаясгалан нүүрсчдийн талд орж, битгий онигоонд ороорой. Та нар нүүрсчдэд биеэ үнэлээгүй л юм бол одоо ажлаа хий. Шатыг дээрээс нь шүүрддэг. Би хамгийн том хулгайч нарын талаар ярилаа. Төрийн гурван өндөрлөгт бүх эрх мэдэл бий. Одоо ажлаа хий.  

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.87) 2022 оны 12 сарын 06

АПУ гийн Батсайхан юу хийж бүтээв, бэлэн үйлдвэр хуйвалдаж авчихаад монголчуудыг архин далайд живүүлснээс өөр юу хийв. Нүүрс хулгайлаад багахан хэсгээр нь татвар төлжээ. Хийж бүтээх чадваргүй. Эм Си Эс хятадын толгой баяны мөнгийг өсгөж, ганц нэг барилга барьснаас хэтэрсэнгүй. Гэмгүй царайлчихаад бас нүүрс хулгайлж өрөө дарж, татвар их төлсөн нэр зүүх... Голомтын баясгалан найзаасаа үхэн хатан булааж авсан банкаараа хангалттай л мөнгө хүүлж байгаа боловч шунал нь дуусахгүй бас л хулгай. Хулгай хийх нь эд нарын хувьд ариун үйл хэрэг юм шиг байнаа

0  |  0
Энжи(66.181.191.53) 2022 оны 12 сарын 06

Жонхуугийн бөгсчин дандаа даалгавраар орилдог болжээ чи.

0  |  0
Зочин(202.9.46.29) 2022 оны 12 сарын 05

Энэ худлаа гар поп ида зайлаа

0  |  0
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
Новшнуудад(202.126.89.201) 2022 оны 12 сарын 05

Идэж уугаад ч ханаж цаддаггүй, үнэахаар ичгүүргүй новшнууд юм. Үнэхээр чадварлаг юм бол ядаж л ганц хот босгочих байсан байлгүй, олигтой хийж гиигүшлсэн ч юмгүй хэдэн өоөн хар юмнууд, улс орноо нэг харчихаасай

0  |  0
1(59.153.113.34) 2022 оны 12 сарын 05

Чи муу худалч хулгайч новш дутаа

0  |  0
ард(192.82.85.215) 2022 оны 12 сарын 05

Бишээ цаад жинхэнэ эзнийг нь эздийг нь яагаад нэрлэхээс зүрхшээгээд байнаа...

0  |  0
C(202.170.73.226) 2022 оны 12 сарын 05

Odoo bolio, yadargaatai hudalch gar!

1  |  0
Зочин(66.181.181.252) 2022 оны 12 сарын 05

Уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж бгаа MCS, MAK, Болд төмөр ерөө, Алтайн хүдэр Өсөх зоос зэрэг компаниуд нэг ч доллар монголд оруулж ирэхгүй бна ш тээ. Тэд үндсэн хуулинд заасан нийтийн баялгийг ухаж зөөж бгаа атал яагаад хууль биелүүлж валютын орлогоо Монголд оруулж ирдэггүй юм бэ. Хуулиараа бол 60 хоногийн дотор валютын орлогоо монголд оруулж ирэх ёстой. Дээрх компаниудыг ч бас шахаж шаардаач шалгаач ээ. . Орлогоо монголд оруулж ирэхгүй бна аа гэдэг чинь бас л хулгай ш тээ. Ганбаатарын зөв

0  |  0
Зочин(202.131.230.162) 2022 оны 12 сарын 05

энэ нэг шүлсээ савируулсан нөхөр Оюу толгой гэж баахан хашгирсан. Нөгөө Оюу толгой нь ажилд ороод Монголын эдийн засгийг өөд нь татаад явж байна. Одоо Оджаргал гээд л шүлсээ савируулж эхэллээ. Оджаргал бол үүний дэргэд бүтээлч Монгол хүн. Зүгээр л ордноос зайлж үз.

3  |  1
Зочин(64.119.23.68) 2022 оны 12 сарын 05

Олон хавар нэгэндээ гэж! Гишүүний сэндийд суугаа энэ хүн ингэж худлаа ярина гэж үгүй дээ. Баримт сэлтийг нь гартаа оруулсан хүн л ингэж ярина даа. (202.170.73.226) Oyu Tolgoi, Rio Tinto gej ярихгүй байсан юм уу. Удахгүй дээ. Та нарыг мөнх хөх тэнгэр гэсгээнэ ээ.

3  |  2
(202.9.46.207) 2022 оны 12 сарын 05

Хулгайч нарын шунал хязгааргүй далд ороосой

2  |  0
C(202.170.73.226) 2022 оны 12 сарын 05

Nuguu l Oyu Tolgoi, Rio Tinto gej yarih yum, ene neg yum odoo boliosoi.

2  |  3
Top