Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар яг одоо /2022.12.06/ мэдээлэл хийлээ. Мэдээллээс Ерөнхий сайдын хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
"ЭРДЭНЭТ”, “ОЮУТОЛГОЙ”-Г ШИЙДЭЖ ЧАДСАН ШИГ НҮҮРСНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДНА
Хөгжлийн банкны өр өнөөдөр төлөгдөж байна. Энэ бол бидний үр хүүхэд төлнө, өнөөдөр болж байвал бусад нь хамаагүй гэдэг сэдлээр босгосон бонд юм. Гадаад өрийн асуудал Монгол Улсын хөгжлийг боомилсон. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай.
Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитрын шүүхэд өглөө гэдэг мэдээг би зарлаж байсан. "Рио Тинто"-гоос манайд төлөх ёстой 2,3 тэрбум ам.долларын өрийг төлүүлсэн. 34 хувийн асуудал цэгцэрсэн, гүний уурхай ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орно. Ард түмэн нэг талд байж чадаж байгаа тохиолдолд бодитой үр дүнд хүрдэг.
"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаарх анхны схемийг би задалж байсан. Сонгууль болохоос 10-14 хоногийн өмнө Ц.Пүрэвтүвшин гэдэг иргэн ямар мөнгөн гүйлгээг хэрхэн хийсэн талаар би мэдээлж байсан.
Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд эргүүлэн авч чадах эсэх дээр ард түмэн эргэлзэж байсан. Авсан, гэхдээ амар байгаагүй. Хөгжлийн банкны зээлийн асуудал яригдаж байгаа. Уг асуудалд олон нийт маш сайн дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр Хөгжлийн банк хоёр бондын өрийг төлөх хэмжээний санхүүжилттэй болсон. Хөгжлийн банкыг энэ онд дампууруулсан шийдвэр гаргах эсэх, эсвэл ард иргэдийн дэмжлэгтэйгээр уг банкнаас гаргасан зээлийг төлүүлэх гэсэн ийм замууд байсан.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудал анхаарал татаад удаж байна. Ам нөхцөл, тэнд хэдэн машин байна, машины ард ямар ямар улстөрч байна, борлуулалтын тендер авсан 178 гэрээний сонгон шалгаруулалт шударга явагдсан уу, тендер авсан компанийн ард ямар хүмүүс байгааг судлах, оффтейк гэрээ, С зөвшөөрлийг хэрхэн өгсөн, бөмбөлөгийн зохицуулалтыг хэрхэн хийж байна, тэнд ажиллаж байгаа хил, гааль, БНХАУ-аас өгч байгаа нүүрсний агууламж таарч байгаа эсэхийг нягтлах гээд олон асуудал үүссэн. “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод явж байна.
Энэ асуудал амаргүй байгаа. АТГ, цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Засгийн газраас БНХАУ-аас өгч буй тоо баримттай тулгалт хийж байгаа. Энэ бүхнийг юу ч биш болгон өнгөрөөх далд сонирхол агуулагдаж байхыг үгүйсгэхгүй.
“Эрдэнэт”, “Оюутолгой”-г шийдэж чадсан шиг нүүрсний асуудлыг Засгийн газар шийдэж чадна. Үүн дээр ард түмэн маань хамт байгаарай.
ЖАГСААЛЫГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД ӨӨР ЗҮЙЛД ЧИГЛҮҮЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН
Нүүрсний хулгайчид жагсаалыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой"-н хуучин удирдлагууд, тэдний удирдлага дор ажиллаж байсан МоАХ-ны үе үеийн удирдлагууд жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон.
Тийм мэдээлэл бид авсан. Энэ асуудалд ард иргэд сэрэмжтэй хандах хэрэгтэй. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Нүүрсний хэдэн төгрөг цуглуулж, далд эдийн засагтай байж болно. Гэхдээ Засгийн газар тэрний эсрэг ажиллах чадамжтай. Зарим нэг нүүрсчдэд хандаж хатуугаас хатуу хэлж байна.
Жагсаалд оролцож байгаа залуусаас тавьсан шаардлага байна. Тогтолцооны өөрчлөлтөө хийхгүй юм уу гэж зарим нам, эвсэл ч тавьсан байна. Ер нь, 30 жил бид энэ тогтолцоогоор явлаа. Хүн ам ч өссөн байна. Манай парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Парламент өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн байх, иргэдийн төлөөлөл орох, мэргэжлийн болон хот хөдөөгийн ялгаатай байдлыг төлөөлөх, нийгмийн давхарга, үндэсний цөөнхийг төлөөлөх зэрэг нийлбэр байх ёстой.
ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫГ ТАРААНА
УИХ-ыг тараах, Засгийн газрыг тараах асуудал яригдаагүй. Сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муу байна, намын Ерөнхий нарийн бичгийн даргаас болоод зөрчилтэй байна гэх мэдээлэл явсан. Ийм мэдээлэлд төөрөгдөөд байх үе өнгөрсөн. Ийм мэдээнээс болоод бид муудалцаад байхгүй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтын үеэр бид энэ талаар санал солилцсон. Төрийн тэргүүний хувьд "Улс төрийн намуудын асуудал. Засгийн газар өөрөө шийдэх ёстой. Шаардлагатай бол реформ хийх асуудлыг ард түмэн дэмжвэл би дэмжинэ" гэсэн байр суурь илэрхийлсэн. Удирдах зөвлөл надад улс төрийн эрх олгосон.
Өнөөдрөөс эхлэн улс төрийн намын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаад явна.
АРД ТҮМЭНДЭЭ ДАХИН СОНГОХ ЭРХИЙГ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Жагсагчдын шаардлага, нам эвслийн байр суурийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эрх барьж байгаа намын даргын хувьд үндэсний хэмжээний зөвшилцөлд орох нь зүйтэй гэж үзэж байна. Нийслэлийн түгжрэл, хот хөдөөгийн ялгаа, боловсролын салбарын гажуудал, эрүүл мэндийн асуудал нэг хоёр жилд болоогүй.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ тогтолцоо нь гажуудалтай явж ирсэн. Олон гүйцэтгэх засаглалтай, тэр нь барьцаалагдсан, туниа муутай явж ирсэн.
Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг 76 хуваадаг, төсвөө хувааж авдаг. Олон ажил эхлүүлсэн ч дуусгаж чаддаггүй зэрэг асуудлыг дүгнэх цаг болсон.
Удирдах зөвлөлөөс улс төрийн шийдвэр гаргах эрхээ би авсан. Тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон. Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөлт хийнэ. Ингэж байж ирээдүй рүүгээ зөв чиг хандлагатай явна. Үүнийг хийхгүйгээр хэн ч гараад ямар ч сайд ирээд яг энэ тогтворгүй, төлөөлөх чадамж алдагдсан байдал үргэлжилнэ.
Энэ маягаар удаан байвал бусад улс орноосоо хоцорно л гэсэн үг. Энэ агуулгаараа жагсагчдын хоёр дахь асуудалд хариулт өгөхийг хүсэж байна. Дахин хэлье. Би үдээс хойш улс төрийн намуудын удирдлагуудтай уулзана. МАН энэ шийдвэр дээр, улс төрийн намууд болон нийгэм том агуулгаар нь ойлгож хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллах болно.
Энэ бол өнөө маргаашийн биш, ирээдүйн 30 жилийн асуудал гэж том агуулгаар нь харж ярилцах хэрэгтэй. Энэ томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ дахин сонгох эрхийг нь Ерөнхий сайдын хувьд өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Хэрэв энэ энэ реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг. Харамсалтай нь, Үндсэн хуульд тийм боломж байхгүй. Тиймээс шинэчлэлийг хийнэ.
Хэрэв үгүй гэвэл ард түмэн дүнгээ тавиач. Үүнийг л сонгодог парламент гэдэг. Асуудлаа шийдэж чадах хэмжээний Засгийн газрын засаглалыг сонгодог парламентын засаглал гэж нэрлэдэг.
Ийм сонголтын өмнө ирэхэд би бэлэн байна. Бүгдээрээ гацаж, гал унтрааж байснаас эхлээд том асуудлаа шийдье. Аяндаа бусад нь шийдэгдэнэ" гэлээ.
Холбоотой мэдээллүүд
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай
Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалыг НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД өөр зүйлд чиглүүлэх гэж оролдсон
Л.Оюун-Эрдэнэ: Шаардлагатай гэж үзвэл УИХ, ЗГ-ыг тараана
Сэтгэгдэл ( 24 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

arai2
sunu2
yalna2
Худлаа хуцаад байлгүй огцорч хулгайч луйварчидаа дагуулаад Монголоос тонил
Элбэгдорж ингэж хошхируулж байгаад ард түмний нуруу руу хутга шаасан даа одоо ч шаасаар л байна
Эрдэнэс оюу толгойг яаж шийдсэн юм бэ нөгөө шийтгэгдсэн хулгайч нар нь ял завшиж хулгайлсан хөрөнгөөр нь ард түмэн хохироод үлдээ биздээ.
Чи чадахгүй, хурдхан амьддаа зайл.
Хүн ам өсч бна. УИХ-ыг 100-аас олон гишүүдтэй болгох шаардлагатай. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх хэрэгтэй болжээ манай улс. Иргэд маань цаашид улам боловсролтой болоосой.
Оюунэрдэнээ чи зөв эхлээд буруу ярьж байна ,Нүүрсний хулгайгаа л ярь өнгөрсөн баларсан юм битгий яриад бай чи өөрөө болоод засгийн газар УИХ ЛАА тараа өөр ямарчгарцгүй боллоо
Mash ih bolomj baisan.
Odoo bolono ard tvmen jagsad ireheer neg hudal soliorood baidag ard tvmen dhimeegvi baival hulgaigaa hiiseer baidag odoo bvr tur zasagiig udamshan ezemshsen hogiin mapchisan MANiigiig vg dyygvi taraa.Odoo bolono.Odoo ard tvmen uursuduu togtoltsoogoo shinejilene.

daranguilal ruu oruulahaar beldej bna, bi l hiij chadna busad ni chadahgui geed bgaa yum uu daa bi lhaan bolj baij gehgeed bna , yaraanaas ni tegj oilgololoo, iim lhuniig uls tor erh medlees hol bailgah heregtei shuu , ted neg erh medliin uzuurees zuuraad avbal tavihgui zuuraldaad , ulam bi bi bi namaig gej zutgene,. \n\n
Хоосон ам шалдан гуя данх толгойтын үе дуусаж байх шиг байна даа, хөөрхий
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

Ингэж сайхан ярьж хэлсэн чинь бүр 2016 оноос шүү дээ. Тэр цагаа л чи голлох оролцоотой явж ирээ биз дээ. Тэгээд хийгээгүй байж одоо бас хийнэ гэж л хэлээд сууж байна шүү дээ. Хурдан хий ард түмэн чамд хангалттай хийх эрх мэдэл олгосон.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
хэлэхэд амархан л даа одооноос хийх хэрэгтэй байна тэгвэл ард иргэд арай итгэл үнэмшилтэй амьдрах болно
Зөвхөн хэлэгч биш хийгч байлдаа
ene haraal idsen uls ornond chin bolj bga butej bga yum bna uu deeguuree idej uusan ene tend hurunguu nuusan l humuus baihiin heden 10 ueree ideed barahgui ih hurungu tsugluulaad avsandaa teriigee avch oroh gej bga yum shig yum uzeegui ulun zangaa hezee hayhiin be tamtaggui bayan 300 garan l uls turchidiig buh hurungiin huraagaad ter ur shiree daraa uls ornoo bodmoor yum aa aria l denduu iin