Нас барсан охиноо ГУРВАН ЖИЛ кимчиний саванд хадгалжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

 

Өмнөд Солонгост нас барсан нялх охиныхоо цогцсыг гурван жилийн турш кимчиний саванд хадгалж, нас барсныг нь нуун дарагдуулсан эцэг, эхэд холбогдох шүүх хурал болж өндөрлөлөө. 

34 настай Со, түүний экс нөхөр Чой нарыг өнгөрсөн сарын сүүлээр ой гурван сартай охиноо нас барснаас нь хойш 80 км-ын зайд орших Пёнтэк дэх гэртээ хадгалж байсан хэрэгт буруутган баривчилсан

Уг хэрэг 2020 оны нэгдүгээр сард үйлдэгджээ.

Охиныг нас барахаас өмнө түүний ээж Со 2019 оны наймдугаар сараас 2020 оны эхэн үе хүртэл шоронд ял эдэлж байсан нөхөр нь болох Чойтой уулзахаар очдог байсан бөгөөд энэ үедээ охиныг ойролцоогоор 70 орчим удаа гэртээ ганцааранг нь үлдээсэн болох нь тогтоогджээ. 

Мөн ээж нь охиноо нас барахаас долоо хоногийн өмнөөс халуурч, бөөлжиж байхад нь анхаарал хандуулаагүй хэмээн сэжиглэж байна. Охиныг нас барснаас хэдэн сарын дараа шоронгоос суллагдсан Чой Сөүл хотын Содэмүн дүүрэгт орших эцэг, эхийнхээ байшингийн дээвэр дээрх кимчиний саванд хийн хадгалжээ. 

Энэ хугацаанд тэд охиноо Почон хотод байдаг хамаатныдаа байгаа хэмээн мэдүүлж, 3 сая вонын хүүхдийн тэтгэмж авсан байна. 

Тэдний гэмт хэрэг Почон хотын захиргаанаас охиноо эрүүл мэндийн үзлэгт хамруулах болон бусад хүүхдийн халамжийн хөтөлбөрт хамрагдсан эсэх бүртгэлийг шалгаж байх явцад ил болжээ. 

Нярайн биед задрал явагдсан учир задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй байгаа тухай прокурорууд мэдээлжээ.  

Эх сурвалж: Ёнхап 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.227) 2022 оны 12 сарын 10

Мэдээ болгоны доор дандаа өөрсдийгөө муулна ингэлээ гээд хөгждөг бол монгол өдийд тасарчихаар л боллоо.

1  |  0
zasssss mongolchuud (103.140.11.61) 2022 оны 12 сарын 10

2018 ond bhaa 8 sartai huuhdee gantsaarang ni orhiod 3 honog shoudaad irsen chin uhtsen bsan ch gehshi medrel pizdaa martaa yumuu hugiin al ahiad huuhed hiigeed gargaad zoboogood ybj bgaa biz uneheer olood alchihmaar bsan shuu

3  |  0
Алтанцэцэг(66.181.164.171) 2022 оны 12 сарын 09

Юу яриад манайд бол Монголд бол гээд муулаад бгааийн манайх яасийн Харин ч тэр Солонгос чинь мэдээгүй өчнөөн удаад баахан тэтгэмж өгчихсөн л бна ш дээ\n

1  |  0
Vivienne_lucien(202.9.46.218) 2022 оны 12 сарын 09

Солонгост гаж хүмүүс их боловч нийгмийн ажилтнууд ажлаа сайн хийдэг, хууль шүүх маш сайн юм. Монголд бол 7 хоног сэвээд л мартана даа.

12  |  1
Uher mongol(124.158.69.77) 2022 оны 12 сарын 09

Huuhed zaazuuraar tsawchdag mongol baijiij Yundaa gaihaad baigaa\n

22  |  2
Рх(211.34.36.141) 2022 оны 12 сарын 09

Манайд бол хүүхдээ хайхрахгүй алдчихаад хээвнэг нэг өвдөөд үхлээ, оршууллаа тэгээ л болоо. Ямар ч үзлэг шалтгаан тогтоолт дүрэм журам байхгүй. \nСолонгос хатуу журамтай улс

14  |  0
Рё(192.82.83.119) 2022 оны 12 сарын 09

Солонгосууд ер нь гаж гарууд байдаг

10  |  4
монгол(223.33.164.237) 2022 оны 12 сарын 09

монголд ийм хэргыг хэн ч тоохгуй замхарч алга болдог ,

12  |  1
зочин(59.153.115.70) 2022 оны 12 сарын 10

солонгосчууд гаж хүмүүс ихтэй улс шүү бие биенээ зодохдоо хүртэл заваан тэр байдлыг манахй монгол эмэгтэй чүүд дуурайж зодолдоод багйаа юм биш үү

13  |  1
Top