Хойд Солонгосын IT инженерүүд хуурамч дүрээр ажиллагаа явуулж байгааг анхаарууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

 

Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрөгч пүрэв гарагт Хойд Солонгосын иргэд гаднын иргэдийн дүрээр дэлхийн өнцөг булан бүрт мэдээлэл технологийн ажилтнаар ажиллаж байгаа тухай мэдээлжээ. 

Хойд Солонгос ийнхүү иргэдээ гадаадад гаргаж байгаа нь эх орондоо валют төвлөрүүлэх зорилготой гэнэ. Уг мөнгөөр үй олноор нь хөнөөх баллистик пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой байгаа аж. 

Өмнөд Солонгосын компаниуд мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилд авах шаардлагаа нэмэгдүүлэх нь чухал болохыг мөн тус улсын Засгийн газраас онцолжээ. 

Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа хойд солонгосчууд голцуу бие даасан вэб сайт, программ хангамж, криптовальют хөгжүүлэлт зэрэг мэдээлэл технологийн өргөн хүрээтэй ажил хийж, жилд хэдэн зуун сая доллар олдог байна

Мэдээллээ хуурамчаар үйлдэж, компаниудад ажилд ордог Хойд Солонгосын иргэд ихэвчлэн гадаад иргэдийн жолооны үнэмлэхийг цуглуулж, үнэмлэх дээрх зургийг фотошоп ашилан өөрчилдөг. Тиймээс онлайн ажлын зарын платформуудыг сайжруулж, тухайн хүний мэдээллийг батлагаажуулах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа тухай мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top