Их Британийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн террорист халдлага гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хэргийн сэжигтэн орон нутгийн цагаар өнгөрөгч ням гарагт баривчлагджээ.
Ливи улсын иргэн Абу Агила Мохаммад Масуд Хейр Аль-Маримиг 1988 онд Шотландын Локерби хотын дээгүүр нисэж байсан Pan Am Flight 103 дугаартай онгоцыг дэлбэлж, 270 хүний амийг авч одсон тэсрэх бөмбөгийг бүтээхэд тусласан хэрэгт буруутган баривчилсан тухай албаны хүмүүс мэдээлжээ.
Тус онгоц Лондонгоос Нью Йоркийг чиглэж явж байхдаа дэлбэрч, Их Британийн хилийн ойролцоо орших жижиг хотод унажээ. Онгоцонд байсан хүмүүсээс гадна 11 хүн уг осолд өртөж, амиа алдсан байна.
Зорчигчдын 190 орчим нь америкчууд байжээ. Нэг семестрийн хугацаанд гадаадад суралцаж байгаад Зул сарын баярыг тохиолдуулан гэртээ харьж байсан эдгээр оюутнуудаас гадна өөр 20 орны иргэд тус онгоцонд зорчиж явсан байна.
Масудыг АНУ-ын эрх баригчид аллагын хэрэгт буруутгаснаас хоёр жилийн дараа баривчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )