Сун Хын Мин Англи руу буцлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Сун Хын Мин өнөөдөр Английг зорилоо.

"Tottenham Hotspur" багийн супер од ДАШТ эхлэхээс сарын өмнө нүүрэндээ гэмтэл авсны улмаас тэмцээний үеэр багтай тоглосон. Дөрвөн тоглолтын турш багаа манлайлан шөвгийн 16-д шалгарсан түүнийг Англи руу буцахын өмнө шүтэн бишрэгчид нь Инчоны нисэх онгоцны буудал дээр угтаж авчээ. Сун Хын Мин ирсэн шүтэн бишрэгчидтэйгээ 40 минутын турш ярилцаж, гарын үсэг зурсан байна. 

Энэ удаагийн ДАШТ энэ ням гарагт өндөрлөнө. Улирлын завсарлага аваад байгаа Премьер лиг арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхэлнэ. Өнгөрсөн улиралд Сун Хын Мин нийт 23 гоол оруулсан. Алтан шаахайг Ливерпүүлийн Мохамед Салахтай хуваалцсан Сон мэргэн буучдын чансааг мөн тэргүүлж байгаа билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top