Сар гаруйн өмнө БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт Хэллоуины баяр тэмдэглэж байсан хүмүүсийн дунд хэт их бөөгнөрөл үүссэний улмаас осол болж, нийт 158 хүн амиа алдсан билээ.
Эмнэлгийн яаралтай тусламж авч чадсан хүмүүс амьд үлдэж, олон нийтэд өөрсдийн түүхээ хуваалцсан. Эдгээр хүмүүсийн нэг нь саяхан амьдарч байсан байрнаасаа нас барсан байдалтай олджээ.
Арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 23:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон иргэний тухай дуудлага мэдээлэл иржээ. 30 минутын дараа цагдаа нар эрлийн ажлаа эхлүүлж, алга болсон иргэнийг хайж эхэлсэн байна.
Гэтэл тухайн шөнөдөө алга болсон өсвөр насны хүүг түрээсийн байрнаас нь нас барсан байдалтайгаар олсон байна.
Анхан шатны үзлэгээр түүнийг амиа хорлосон хэмээн тодорхойлж байгаа бөгөөд цагдаа нар үхлийн шалтгааныг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.
Итэвонд осол болдог өдөр хүү найзуудын хамт Итэвонд очжээ. Шахцалдаанаас арай хийн аврагдаж, эмнэлэгт эмчлүүлсэн тэрээр сэтгэл гутралд өртөн, түүнийгээ даалгүй амиа хорлосон байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаад байна.
Уг шахцалдаанаас амьд үлдсэн өөр нэгэн иргэн "Нүдний минь өмнө амьсгал хураан, тусламж гуйн хашхирч байсан хүмүүсийн дүр зураг нүдээ аних төдийд харагдаж, чихэнд сонсогдож байна" хэмээн ярьсан байдаг.
Энэ нь тухайн осол гарах үеэр хэргийн газарт байсан олон зуун хүмүүсийн нийтлэг дүр зураг. Нэг талаараа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс энэ шархаа даалгүй амиа хорлох сонголт хийх эрсдэл байгааг холбогдох байгууллагууд анхааруулсаар байна.
Сэтгэгдэл ( 3 )
Sain
Сатаны хар сүнс аюул юм даа. үрсээ хамгаал
НӨГӨӨДҮҮЛ л дуудчихж ха ха