БНСУ-ын цагдаа нар гадаадын 12 этгээдийг интернэтээр охид бүсгүйчүүдийг залилсан хэрэгт буруутган баривчилжээ. Сэжигтнүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны аравдугаар сар хүртэл 31 эмэгтэйгээс нийт 3.7 тэрбум вон залилсан байна.
Тэд хохирогчдын итгэлийг олж, харилцаа тогтоохын тулд хуурамч хаяг нээн, өөрсдийгөө Украинд ажиллаж байгаа Америк цэрэг, эмч хэмээн танилцуулдаг аж. Голцуу дунд насны эмэгтэйчүүдийг хохирогчоор сонгож итгэлийг нь олсоны дараа мөнгө хэрэгтэй байгаа тухай гунигт үлгэрээ ярьж эхэлнэ. Хайр дурлалын харилцаатай байгаа хэмээн итгэсэн бүсгүйчүүд тэдэн рүү мөнгө илгээсний дараа сэжигтнүүд хаягаа устган усанд хаясан чулуу мэт алга болдог аж.
Сэжигтнүүд Нигер, Мали зэрэг Африкийн орнуудын луйврын бүлэглэлийн нэгээхэн хэсэг байсан тухай цагдаа нар мөн мэдээлжээ.
Энэ төрлийн гэмт хэрэг манай улсад ч мөн цөөнгүй гардаг. Тиймээс охид бүсгүйчүүдийг дээрх гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манай хүүхнүүдээс гадна Со хүүхгүүд ч хууртдаг юм байна! Өрөвдмөөр юм бэ!?