Туркийн Диарбакир хотын иргэн 15 настай хүүгийн гэр бүлийнхэн хүүгийн дотор муухайрч, гэдэс нь өвдөж байгаа гэх шинж тэмдэгтэйгээр яаралтай тусламжийн төвд иржээ. Хүүг тэр даруйд нь рентгенд харуулахад эмч нар цочирдмоор зүйл олж харжээ. Хүүгийн гэдсэнд USB кабель гацсан байсан бөгөөд нэг үзүүр нь нарийн гэдсийг нь цоолсон байв.
Эмч нар яаралтай дурангийн хагалгаа хийн 91см-ийн урттай кабель хүүгийн гэдэснээс гаргаж авсан бөгөөд энэ үеэр үсний боолт мөн гарч ирсэн байна.
Хүүгийн гэдсэнд чухам яагаад эдгээр эд зүйлс орсон нь одоогоор тодорхойгүй байна. Хагалгаа амжилттай болж хүүг удалгүй гэр рүү нь буцаажээ.
Өнгөрсөн жил Шотландийн Стирлинг хотод 9 настай хүү тик ток дээр явж байсан чалленжийг дуурайн зургаан ширхэг соронз залгиж амиа алдах шахсан тохиолдол гарсан.
Мөн Энэтхэг улсад 14 настай хүү шороо идэх хүслээ дарахын тулд 16 ширхэг шүдний сойз, 7см-ийн урттай хадаас залгисан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )