“Сукхотай” хөлгийн ослоор зургаан хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Тайландын Сиамын буланд “Сукхотай” хөлөг онгоц шуурганы үеэр живж, 31 далайчин сураггүй болоод байсан билээ.

Тэгвэл хөлөг онгоц живэх үеэр амиа алдсан хүний тоо зургаа болж нэмэгдсэн талаар Тайландын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө живсэн “Сукхотай” хөлөг онгоцноос 76 хүнийг аварсан бол одоо 23 хүн сураггүй байна. Аврах, эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амьд үлдсэн далайчид болон амиа алдсан цэргүүдийн цогцсыг гаргаж авсаар байгаа аж.

Хөлөг онгоц хүчтэй салхины улмаас живсэн байна. “Сукхотай” хөлөг онгоцыг АНУ-д бүтээсэн бөгөөд Тайландын цэргийнхэн хөлгийг 1987 оноос ашиглажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top