Хүүгээ ажилд оруулахын тулд элгээ зарсан эмэгтэйг ТОРГОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

 

Өмнөд Солонгост нэртэй компанид ажилд орох нь тийм ч амар зүйл биш. Ажил хайж буй залуусын эцэг8 эхчүүд хүүхдээ ажилд оруулахын тулд багагүй хүчин чармайлт гаргадаг бөгөөд хүүгээ ажилд оруулахын тулд элэгээ зарахыг завдсан эмэгтэйн хэрэг шуугиан тариад байна. 

Энэ оны хоёрдугаар сард 50 настай эмэгтэй К барилгын компанид ажилладаг Н-тэй уулзснаар элэгний донор хайж буй захирлынх нь талаар олж мэджээ. Н нь захирлын хүүтэй хамт ажилладаг нэгэн байсан бөгөөд тус компанийн захирлын элэгний донор болохыг зөвшөөрсөн байна. 

 

 

Үүнийхээ хариуд 100 сая вон авах, хүүгээ ажилд оруулах гэсэн тохиролцоо хийсэн эмэгтэй өөрийгөө "Захирлын бэр" хэмээн танилцуулж, эмнэлэгт донорын шинжилгээ өгчээ.

Долоо хоногийн дараа түүнийг "Донор болгох боломжтой" гэсэн хариу гарсан байна. 

Хагалгаа болохоос өмнө эмэгтэй Ковидын халдвар авсан учраас мэс заслын тов хойшилжээ. Энэ хугацаанд сувилагч донор болохоор ирсэн бүсгүй болон түүний асран хамгаалагч нар сэжигтэй байгааг анзаарч, тэднийг эрхтний наймаа хийж байж болзошгүй тухай цагдаад мэдээлжээ. 

 

 

Мэдээллийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлснээр уг хэрэг ил болжээ. Тус улсын Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуульд эд эрхтнийг ямарваа нэгэн бараа, эд зүйлийн оронд худалдахыг хатуу хориглодог аж. 

Сөүл хотын төв шүүхээс К-д 3 сая вонын торгууль ногдуулсан бол компанийн ажилтан Н-д гэмт хэрэг зохион байгуулсан гэх үндэслэлээр 6 сарын хорих ял оноожээ. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хүлээж байсан захирал өнгөрөгч долоодугаар сард буюу мөрдөн байцаалт явагдаж байх үед нас барсан байна. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрднээ(192.82.80.119) 2022 оны 12 сарын 26

Дүүртэл үр харам гэж ээж хүн ийм л юмдаа

0  |  1
Баасансүрэн(202.126.88.126) 2022 оны 12 сарын 26

Эх хүн хүүхдийнхээ төлөө амиа ч өгч чадна, юү нь буруу байгаа юм бол. Хууль нь арай л хатуу байна.

2  |  0
Бөөр зарна(202.9.46.61) 2022 оны 12 сарын 26

Хүн эрхтэнээ зардаг байх хэрэгтэй Ямар улсын юм хулгайлж зарах гэж байгаа биш

1  |  0
Бм(202.126.89.21) 2022 оны 12 сарын 26

Нэг ч гэсэн хүний амь аварна биз дээ.

4  |  0
H(174.192.205.92) 2022 оны 12 сарын 26

2 talaas tohirolcson bhad yaadgiin.

17  |  0
Y(43.252.113.2) 2022 оны 12 сарын 26

Emc ni mataad tsagdaa ni alj orhijee pzdaaaaa

12  |  0
Э(122.201.21.157) 2022 оны 12 сарын 25

НААД ЗУРАГ ЧИНЬ КАЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙН ОХИНЫ ГАЗАРЫН САМАР ХЭРЭГНИЙ БАЙЦААЛТ ӨГӨХ ГЭЖ БСН ҮЕИЙН ЗУРАГШД

9  |  0
Top