Японы алдарт "АКВ48" охидын хамтлагийн гишүүн асан Марико Шинода гурван жил ханилсан нөхрөө хуурч байгаад баригджээ. Тэрээр 30 гаруй насны бизнесмэн эрэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэжээ. Нөхөр нь энэ тухай маргаан дэгдээж буйгаа бичлэг болгон хадгалж авсан бөгөөд уг бичлэг японы "Weekly Shinjo" сэтгүүлийн цахим хуудаснаа нийтлэгджээ.
Бичлэгт Марико буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байгаа нь гардаг байна. Мөн нөхрөө уучлахгүй бол өндрөөс үсэрч амиа хорлоно хэмээн сүрдүүлсэн нь дуулианыг улам бүр дэвэргэжээ.
Уг бичлэг цацагдсаны дараа Марико тайлбар өгөхөөс татгалзсан байна. Тэрээр нөхрөөсөө салж, хоёр настай охиноо асран халамжлах эрхийн төлөө шүүхдэлцэж байгаа бөгөөд нөхөр нь хүүхдээ өөр дээрээ авч Марикогоос тэтгэмж авах хүсэлтэй байгаа гэнэ.
Марико Шинодагийн хувьд "АКВ48" хамтлагийн гишүүд дундаа "хатан" хэмээн нэрлэгддэг байсан нэгэн. 2013 онд хамтлагаасаа гарсан бөгөөд үүнээс хойш жүжигчнээр дебютээ хийжээ. 2019 онд нөхөртэйгөө гэрлэсэн ч ийнхүү гэр бүлээ цуцлуулахад хүрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Баригдахгүй л байх ёстой бсан юм.