БНСУ-ын Инчон хотын нэгэн оффисын дээвэр дээр ахлах сургуулийн хоёр сурагч нас барсан эмгэнэлт явдал гарчээ. Сурагчдын амиа алдсан газраас гэрээслэл олдсон бөгөөд уг гэрээслэлд хичээлийн стрессээс үүдэн амиа хорлох сонголт хийсэн тухайгаа бичиж үлдээсэн байна.
Инчон хотын Нонхён цагдаагийн газрын мэдээлснээр арванхоёрдугаар сарын 26-ий өдрийн 01:10 цагийн орчимд оффисын дээвэр дээрээс сурагчдыг олжээ. Ухаангүй байсан сурагчдыг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ.
Хэргийн газраас сурагчдын цүнх, гар утас, гэрээслэл зэргийг олжээ. JTBC-ийн мэдээлснээр гэрээслэлд хичээлийн хэт их стресс, түүнтэй тэмцсэн тухай болон сэтгэл зүйн хүнд байдалд байсан тухайгаа дурдсан байжээ. Сурагчид гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө ямар нэгэн зөрчилдөөнгүй байсан тухайгаа мөн дурдсан бөгөөд гаднын нөлөөгүй нас барсан болох нь анхан шатны үзлэгээр тогтоогджээ.
Тус улсын оюутан сурагчид хэт их ачаалалтай хичээллэдэг. Хичээлээс гадна олон төрлийн сургалтад хамрагдаж завгүй цагийн хуваарьтай амьдардаг бөгөөд Их сургуульд элсэн орох нь юу юунаас ч илүү хичээл зүтгэл шаарддаг зүйл. Эдгээрээс үүдэн стресст өртсөн сурагчид ачааллаа даалгүй шантрах, амиа хорлох зэрэг үзэгдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
Ер нь хүүхэд өөрөө срнирхсон юмандаа явах хэрэгтэй эцэг эх багш нарын шахалтаар тоглох наадах амрах завгүй бусдын хүүхэдтэй харьцуулж загнуулна гэх мэт Зүгээр л амьдрах ухаан чадвартай бусдыг хайрладаг хүндэлдэг ажилсаг бхад л болно гэж би хувьдаа боддог доо
Харамсалтай мэдээ бна. Одооны хүүхдүүд хаа хол ч адил юм хүнээс үг сонсохгүй хичээл хийх дургүй ачаалал даахаа бж бна со монгол ч ялгаа алга
mongolchuud hicheel hiih shaardlalagui hahuul tanil tal ariin haalgaar surguulid orood ter zamaaraa surguulia togsood ih surguulid orood bas hahuuliar togsood ajild bas tanil tal ariin haalga hahuuliar orood buh yumiig ariin haalga tanil talaar shiidne ! mongold teneguud hicheel hoideg uhaantai n sergelen owsgoon hahuuli tanil tal ariin haalgaar asuudlig shiiddeg! mongol uls yaduu baigaagiin shaltgaann ene
Боол мэт зүтгэж ( хичээл номондоо ) Хаан лугаа жарга..
тэгвэл сураад болоод байгаа улсуудыг юу гэж тайлбарлах юм сурч чадахгүй бол чаддаг ажлаа хийгээд амьдарч болно шдэ өөр шалтгаантай байхаа.
Боловсрол тийм чухал бна. Манайхан шиг хичээлдээ явмар болж бгаагаа сурч бна гэж тооцдог биш, сурсан шиг сурах бол маш хүнд хөдөлмөр шдээ. Сураад гарсны эцэст ч сайхан даа