БНСУ-ын дээд шүүхээс 40 гаруй насны эрэгтэйд холбогдох хэргийн цагаатгасан шийдвэрийг хүчингүйд тооцож, Сөүлийн дүүргийн шүүхэд буцаасан тухайгаа мэдээллээ.
2015 оны аравдугаар сард сэжигтэн А олон нийтийн сүлжээнд "Энэ бол зүгээр л хэвлэл мэдээллийн тоглолт. Тэр бол зүгээр л үндэсний хэмжээний зочид буудлын охин. Кино үнэхээр гайхалтай байсан. Яагаад Сүзигийн тийш оруулсан юм бэ? JYP-ийн хэвлэлийн албаныхан үнэхээр ядаргаатай юм" хэмээн бичжээ.
Хоёр дахь шатны шүүх түүнийг гэм буруугүй хэмээн үзэж цагаатгасан. Дээд шүүхээс үүнийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ. Дээд шүүх "Үндэсний хэмжээний зочид буудлын охин" хэмээх үг Сүзигийн олон нийтэд таалагдсан дүр төрхийн эсрэг доромжилсон үйлдэл хэмээн үзэж гэмт этгээдийг буруутайд тооцож байгаа аж.
Анхан шатны шүүхээс гэмт этгээдэд 1 сая вонын торгууль ноогдуулж байсан. Энэ удаад шүүхээс гэмт этгээдэд ямар ял, шийтгэл ноогдуулах нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )