Тусгаарлах байрнаас зугтаасан хятад жуулчныг саатуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

 

Хятад улс ковидын тархалтаа зогсоож чадахгүй байгаа нь дахин сүйрэл дагуулж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа тул БНСУ-ын тал Хятадаас орж ирж буй жуулчдад хатуу арга хэмжээ авч байгаа билээ.

Тус улс руу зорчиж байгаа иргэд ирэхээсээ өмнө болон дараа ПСР шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд эерэг гарсан тохиолдолд тусгаралах байранд тусгаарлаж байгаа аж. 

Өнгөрсөн мягмар гарагт ПСР шинжилгээний хариу нь эерэг гарсан 40 гаруй насны хятад эрэгтэй Инчён хотын Ёнжон дахь нэгэн зочид буудалд тусгаарлагдаж байх явцдаа оргон зайлсан хэрэг гарчээ. Түүнийг өнөөдөр (2023.01.05) Сөүл хотын нэгэн зочид буудлаас баривчлан Инчон дахь зочид буудалд аваачин тусгаарлажээ. Түүнээс БНСУ-д ямар зорилгоор ирсэн болон яагаад зугтаасан талаар асуухад ямар нэгэн хариу өгөөгүй байна. 

Инчоны нисэх онгоцны буудалд энэ долоо хоногийн даваагаас лхагва гарагийн шөнө дундын нислэгээр ирсэн 917 хүн ковидийн шинжилгээнд хамрагджээ. Үүнээс 239 хүн ковидын халдвартай болох нь тогтоогдсон байна. Энэ лхагва гарагт тус улсад Хятадаас нийт 1924 жуулчин ирсэн бөгөөд 327 хүнээс шинжилгээ авахад 109 нь буюу 31.5 хувь нь эерэг гарчээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.153) 2023 оны 01 сарын 06

Ёо ийм л байхгүй юу дэлхийгээр нэг шинэ халдвар тараана шээс шүлс бүх л аргаар. !!!!! нэг бичлэг дээр ковидтой авгай ийш тийш шүлсээ нулимаад яваад байсан тийм л хүмүүс.

0  |  0
Top