Таксины жолооч болоод экс найз бүсгүйгээ хөнөөсөн алуурчны муур тамлаж буй бичлэг ил болов

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

31 настай БНСУ-ын иргэн Ли Ги Ён гэгч 60 настай таксины жолооч эр болоод 50 настай экс найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байна. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт цагдаад байцаалт өгөхөөр явж байхдаа олон нийтэд царай нь ил болсон алуурчин этгээдийн талаарх бас нэгэн мэдээлэл өчигдөр цагдаа нарт иржээ.

Тэр нь нэлээд алдартай зочид буудалд одоогийн найз бүсгүйн хамт амарч буй хэрэгтэн этгээд өөрийн муурыг усан санд оруулан, тамлаж, тэрнээсээ кайф авч буй бичлэв байв. Уснаас айн гарахыг оролдож буй муурыг алуурчин этгээд усан сангийн гол руу дахин татаж, живүүлэхийг оролдож буй нь бичлэгт тод үлджээ. Түүний энэхүү үйлдлийг харсан зочид буудлын ажилчид тухайн үед эгдүүцэн зэвүүцэж байсан ч үйлчлүүлэгчдээ хэлж чадаагүй байна. Тийнхүү хэрэг үйлдсэн талаарх мэдээг үзэж байгаад тус этгээд хэдэн сарын өмнө усан санд муур тамлаж байсан үйлчүүлэгч нь мөн болохыг таниж, цагдаад мэдэгджээ.

Ли 2022 оны арванхоёрдугаар сарын 20-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад нэгэн таксиг мөргөсөн байдаг. Тухайн үед таксины жолооч цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэсэн боловч Ли уучлал гуйж, гэрээсээ их хэмжээний мөнгө гаргаж өгнө гэж хэлээд таксины жолоочийг гэр лүүгээ дагуулж явсан байна. Ийнхүү Кёнгигийн Пажу дахь гэртээ жолоочийг авчран амь насыг нь хөнөөгөөд, цогцсыг нь шүүгээнд нуужээ. Шүүгээнд байх цогцсыг санамсаргүй олж мэдсэн одоогийн найз бүсгүй нь цагдаад дуудлага өгснөөр энэ хэрэг олон нийтэд нээлттэй болсон юм.

Хэрэгтэн этгээд шалгагдаж байхдаа бас нэгэн хэрэг хүлээсэн нь өнгөрөгч наймдугаар сард экс найз бүсгүйгээ хөнөөсөн талаар байв. Тэрбээр өөрөөсөө 20 орчим насаар эгч бүсгүйтэй үерхэж байгаад түүний амь насыг хөнөөсөн байна. Гэвч хохирогчийн цогцсыг хаана нуусан талаараа мэдэгдэхдээ олон таамаг дэвшүүлээд байгаа юм. Тухайлбал, тэрбээр эхлээд цогцсыг Пажу дахь горхи руу шидсэн гэж мэдэгдсэн ч саяхан түүнийг голын эрэг дээр оршуулсан гэж түүхээ өөрчилсөн байна.

 

 

Цагдаа нар лхагва гарагт түүний цогцсыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн ч амжилт олоогүй байгаа юм. Түүний экс найз бүсгүйн талаарх мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд залуу эр, хөгшин эмэгтэй хоёрын болзоог харсан хэд хэдэн гэрч гарч иржээ. 

Түүнчлэн цагдаагийнхан Ли-гийн гэрээс экс найз бүсгүйтэйгээ хийсэн зээлийн гэрээг олсон байна. Алуурчин этгээд экс найз бүсгүйгээгээсээ 300 сая воныг зээлэхээс гадна түүний нэр дээрх зээлийн картыг ашиглан 70 сая вонын зээл авсан болох нь тогтоогдсон байна. Тэрбээр энэхүү зээлээ өөрийн одоогийн найз бүсгүйнхээ данс руу шилжүүлжээ.

Мөн Ли-гийн гэрт нэгжлэг хийх үеэр хэд хэдэн цусны дусал олсон бөгөөд түүнээс гурван өөр хүний ДНХ-г олж тогтоосон байна. Тиймээс алуурчин этгээдийн гарт амиа алдсан хохирогчдын тоо дахин нэмэгдэх магадлалтай гэх таамгыг цагдаа нар дэвшүүлээд байгаа юм.

Лхагва гарагт Кёнги хотын Илсан Дунбугийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр ирсэн Ли сэтгүүлчдэд хандан "Намайг уучлаарай. Би үйлдсэн аллагадаа харамсаж байна. Өөр хохирогч байхгүй" гэж ярьжээ. 

Хэрэв Лигийн гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих юм уу цаазаар авах ял авч магадгүй юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
126.255.67.138 ch no(192.82.68.121) 2023 оны 01 сарын 08

Khun alsniig ni jigshej khog shaar geegui murtluu muur tamlasniig ni aimaar jigshij ene ter. A ch biluu Z ch biluu ene uyeiinkhnii setgets zugeergui deg shuu. Khajuud ni khun alakh gej baigaa, muur tamlaj baigaa 2 khun baival muuriig avrakh yum baina l daa.

1  |  0
nowsh(126.255.67.138) 2023 оны 01 сарын 08

muur tamladag buzar nowsh

5  |  2
fk(192.82.89.237) 2023 оны 01 сарын 08

mongol

1  |  2
Top