БНХАУ-д коронавирусний халдвар өндөр байгаатай холбоотойгоор БНСУ хилээр нэвтрүүлж буй Хятад иргэдэд тавих шаардлагаа чангаруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал өнгөрөгч даваа гарагаас БНХАУ-аас БНСУ-г зорин ирж байгаа, дамжин өнгөрч буй бүх хятад иргэдээс PCR-ийн шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг гарсан хүмүүсийг тусгаарлахаар шийдвэрлэсэн юм.
Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт БНХАУ-аас БНСУ-г зорьж ирсэн 41 настай хятад эрийн PCR-ийн хариу эерэг гарч, түүнийг тусгаарлах байгууламж руу хүргэсэн байна. Гэвч тусгай автобусаар хүргэгдэн ирсэн хятад эр тусгаарлах газрын гаднаас оргон зайлжээ. Камерийн бичлэгт тус эр автобуснаас сэм буун, зугтаж буй нь тод бичигдсэн байна.
Түүний дараа тусгаарлах байрнаас 300 метрийн зайд байрлалтай супермаркетийн үүдний камерт хятад эрийн яаран гүйж буй дүрс бичигджээ. Тэрхүү бичлэгээс цагдаа нар хятад эрийг Сөүл рүү явах таксинд суусан байж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлэн Сөүлийн зочид буудлуудаар шалгалтын ажиллагааг эрчимшүүлсэн аж. Ийнхүү өнгөрөгч пүрэв гарагийн үдээс хойш Сөүл хотын төвд байрлалтай нэгэн зочид буудлаас дэглэм зөрчигч этгээдийг баривчилж, тусгаарлах байгууламж руу хүргэсэн байна.
Хятад эр өмнө нь таван удаа БНСУ-д ирж байсан бөгөөд Гаалийн ажилчинд “Эмчилгээ хийлгэхээр ирсэн” гэж мэдүүлжээ.
Инчон дахь Улсын хорио цээрийн газарт долоо хоног тусгаарлагдах Хятад эрийг гарч ирсний дараа мөрдөн байцаалт явуулж эхлэх гэнэ. Дэглэм зөрчигч этгээдийг хэрвээ Өмнөд Солонгосын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тухай хуулийг зөрчсөн гэж буруутгавал нэг жил хүртэлх хугацаанд шоронд хорих, эсвэл 10 сая вон (7900 доллар) хүртэлх торгууль ногдуулах, албадан гаргах, цаашид тус улсад нэвтрэх эрхийг хязгаарлах зэрэг шийтгэл хүлээлгэх юм.
Сэжигтэн эртэй хамт тухайн өдөр БНХАУ-аас 239 хүн богино хугацааны аяллын визээр ирсэн бөгөөд тэдний 20 гаруй хувь нь коронавирустэй хэмээн оношлогдсон байна.
Сэтгэгдэл ( 3 )
bid bolgoomj;ono ged yah ystoim hileer orj irhedni manaihan tvrgewchulsneer shinjilgee hiiwel yagaad boldgvim tsa,saraar iim bhiim bol shinelj chadahgvi blnoshde baraand ywsan nertei ulsuud uwchin chirch irehgvi geh batalgaa alga wirustei tsetseg vnsej tewreed duusch bgam bishvv
Manaihan bolgoomjlooroi!
МОНГОЛЫН ХИЛЭЭР ХЯТАД ИРГЭД ИНГЭЖ НЭВТРЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ МОНГОЛ УЛС ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ...