Их Британийн хааны удмын гэр бүлийнхэн ханхүү Харригийн эхнэр Меган Марклыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх яриа 2021 онд Опра Уинфригийн ярилцлагын үеэр гарсан билээ.
Меган Маркл том хүү Арчигаа тээж байх үед түүнээс ямар өнгийн арьстай хүүхэд төрөх бол хэмээн хааны удмын гэр бүлийнхэн ярилцаж байсан гэдэг. Энэ тухай ярих нь арьс өнгөөр ялгаварлах үзэл хэмээн тухайн үедээ шуугиан дэгдээж байсан.
Харин энэхүү асуудалд ханхүү Харри тайлбар өгчээ.
Тэрээр "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон ухамсаргүй хандлага хоёрын ялгааг үүн дээр ярих хэрэгтэй байх. Энэ хоёр өөр зүйл. Таныг хувь хүн эсвэл тусдаа институци гэж үзвэл та үүнийг ойлгох болно. Хэрэв тэгж чадахгүй бол энэ нь арьс өнгөөр ялгаварлах үзэлд хамаарагдах болно" гэжээ.
Арчиг төрөхөөс өмнө генетикч нар түүнийг ямар арьс, үс, нүдний өнгөтэй төрөх тухай таамаглал дэвшүүлж байсан. Түүний нүдний өнгийг 100 хувь баттай хэлж чадахгүй ч арьс нь цагаан биш байх нь тодорхой хэмээж байв. Өнгөт арьсны ген нь цагаан арьсныхыг давамгайлдаг учир Харри, Меган нар өнгөт арьстай хүүхэдтэй болох өндөр магадлалтай. Харин үс нь Харригийнхтай төстэй, нүд нь бараан, хүүхдийн царайны ерөнхий төрх нь африк-америк хүмүүстэй төстэй байх тухай таамаглаж байсан билээ.
Ханхүү Харри болон Меган Маркл нар "Harry& Megan" хэмээх баримтат киногоо "Netflix"-р дамжуулан гаргасан. Үүний дараа ханхүү Харри "Spare" хэмээх дурсамж номоо гаргаад байна.
Сэтгэгдэл ( 0 )