Цаашид арилжааны бонд дахиж гаргахгүй

2023 оны 01 сарын 11

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ цаашид дахиж арилжааны зориулалтаар бонд гаргахгүй гэдгийг хэллээ.


Тэрээр "Бид дунд хугацааны стратегаар дахиж шинээр арилжааны бонд гаргахгүй, төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй. Өнөөдөр овоорч ирсэн өмнөх өрүүдээ эргэн санхүүжүүлж байгаа. Бидэнд энэ жил болон ирэх жил төлөгдөх 1.1 тэрбум долларын өр байна. Эндээс 650 сая ам.долларыг энүүгээр зохицуулалт хийнэ. Цаана нь үлдэж байгаа 450 сая ам.долларыг энэ оны болон ирэх жилийн төсөв дээрээс хувааж төлнө.

 

Өөрөөр хэлбэл 450 сая ам.доллараар үндсэн өр төлөгдөөд 650 сая ам.доллараар 2028 он хүртэл төлбөр нь шийдэгдэнэ гэсэн үг.  Арилжааны зээлийн нэг сул тал, дарамт өгдөг зүйл нь нэг дор төлөгддөг. Хөгжлийн зээл бол жишээ нь 30 жилийн хугацаатай зээл авахад эхний таван жилд үндсэн өрийн төлбөр байхгүй, жил бүр бага багаар төлөөд явдаг. Гэтэл арилжааны бондууд жишээ нь 2028 онд бүтэн дүнгээрээ төлөгдөнө. Өмнө нь гаргаж байсан бүх бондууд нэг дор бүтэн дүнгээр төлөгддөхөөр хатуу нөхцөлтэй зээл авч бонд босгодог.

Тэгэхээр бид дахиж арилжааны зориулалтаар төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр бонд авахгүй гэдэг стратеги гаргачихсан учраас энэ хүрээнд явна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top