171.1 сая ам.доллар завшсан этгээдэд 35 жилийн ЯЛ ОНООЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

БНСУ-ын шүдний имплант үйлдвэрлэгч "Osstem implant" компанийн ажилтан 221.5 тэрбум вон буюу 171.1 сая ам.доллар хувьдаа завшсан болох нь тогтоогджээ. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр (2023.01.11) Сөүлийн өмнөд дүүргийн шүүхэд болж өндөрлөсөн бөгөөд шүүхээс түүнд 35 жилийн хорих ял оноожээ. 

Түүнээс 115.2 тэрбум вон хураан авч 30 сая вонын торгууль ноогдуулсан. Гэмт хэрэгтэн И 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны аравдугаар сарын хооронд тус компанид санхүүгийн албаны даргын албан тушаал хашжээ. Энэ хугацаанд гэр бүлийнхний хамтаар компанийн хөрөнгөнөөс завшиж, хувьцаа худалдан авч, хувийн хэрэгцээнд байгууллагын хөрөнгийг ашиглаж байсан аж. 

Шүүхээс И-г шоронгоос гарсныхаа дараа нуусан мөнгөө ашиглахаар төлөвлөж байж болзошгүй хэмээн сэжиглэж хорих ял оноохоор шийджээ. Түүний эхнэрт гэмт хэргээс олсон орлогыг нуун дарагдуулсан гэр шалтгаанаар 3 жилийн хорих ял оноосон бол эгч болон бэр эгчид нь 2 жилийн ял оноожээ. 

Прокуроруудын зүгээс И-д бүх насаар нь хорих ял оногдуулахыг шаардсан. "Osstem implant" компани 1997 онд үүсгэн байгуулагдсан. БНСУ-ын хамгийн том имплант үйлдвэрлэгч тус компани Ази, Номхон далайн зах зээлд томоохон хувь эзэмшдэг бөгөөд дэлхийн зах зээлд дөрөвдүгээр байр эзэлдэг байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 12

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Ыц(202.126.89.108) 2023 оны 01 сарын 12

Санаанд багтамгүй юм ,манай нүүрснии хул нар жибак \n

0  |  0
Монгол(192.82.85.48) 2023 оны 01 сарын 12

Монголд бол 40 саяаар торгоод л болоо.

0  |  0
Иргэн(103.57.92.65) 2023 оны 01 сарын 11

Манайх шиг Хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй нь харамсалтай

2  |  0
Top