7000 жилийн өмнөх толгойгүй шарил олдов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

 

Словакийн археологичид эртний суурин газрыг тойрсон шуудуунд 38 эртний хүний шарил илрүүлжээ.

Килийн их сургуулийн мэдээлснээр, малтлагын ажлыг тус улсын Врабл хотод явуулсан байна. Чулуун зэвсгийн үед /МЭӨ 5250–4950 онуудад/ тус хот Төв Европын хамгийн том сууринуудын нэг байжээ. Хөрш зэргэлдээх гурван сууринд 313 гэрийн туурь илрүүлсэн байна. 2022 оны зун явуулсан малтлагын үеэр Словак, Германы хамтарсан баг 15 кв м газарт 38 хүний шарил илрүүлжээ. Аараг яснууд янз бүрийн байрлалтай байсан нь тэднийг оршуулаагүй, нүх рүү шидсэн гэж эрдэмтэд үзэж байна. Нялх хүүхдийн шарилаас бусад шарилын толгой байгаагүй байна. Хүнийг тодорхойлохын тулд гавлын ясыг ашигладаг тул эдгээр олдворыг судлахад хүндрэлтэй байна гэж археологич Мартин Фурхольт ярьжээ.

Эрдэмтэд эдгээр хүмүүсийг шашин шүтлэг эсвэл хар домын зан үйлтэй холбоотой олноор нь хөнөөсөн байж магадгүй гэж таамаглаж байна. Мөн тэд зэвсэгт мөргөлдөөний хохирогчид болсон байж ч магадгүй аж. Генийн болон радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр тодорхой хариулт өгөх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.230) 2023 оны 01 сарын 15

Путлерийн ивануудын хийсэн ажил

0  |  0
(192.82.86.72) 2023 оны 01 сарын 15

elebeg hujaagin hiisen ajil bna

0  |  1
Top