Өнгөрсөн мягмар гарагт БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан цаг уурын мэдээлэлд энэ жилийн хамгийн хүйтэн температуртай өдрүүд тохиох тухай анхааруулга өгчээ. Орос улсын баруун хойд зүгээс эхлэлтэй салхи Солонгосын хойгт хүчтэй нөлөө үзүүлж тус улсыг бүхэлд нь хүйтэн цаг агаартай болгосон тул "яг л Сибирт байгаа мэт" сэтгэгдэл төрүүлэх болсон тухай иргэд дурджээ.
Мягмар гарагт энэ өвлийн хамгийн хүйтэн температуртай өдөр тохиожээ. Ганвон мужийн зүүн хойд хилийн уулархаг Чорвонд цельсийн -17.4 хэм хүрч хүйтэрчээ. Хүчтэй салхины улмаас -25 градусийн хүйтэн мэдрэгдсэн тул иргэд "чөмөг царцам хүйтэн өвөл тохиож байна" хэмээн онцолжээ.
Нийслэл Сөүл хотод -24 градусын хүйтэн байсан бол Кёнги мужийн Пажү, Дундүчон хотуудад -24, -26 хэм хүрсэн байна. Нутгийн хамгийн дулаан хэсэг болох Чэжү арал дээр цельсийн -1 градус хүртэл хүйтэрч салхины улмаас -10 градус хүрсэн байна.
Хүйтний улмаас дотоод болон гадаадын нислэгүүд, далайн тээврийн төлөвлөгөөт хуваарьт өөрчлөлт орж олон мянган жуулчид саатжээ. Иргэдэд гадаад гарахгүй байх, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгч, Эрчим хүчний яамд чиглэл шаардлагтай арга хэмжээ авч эрэлт хангах чиглэл өгчээ.
Сэтгэгдэл ( 7 )
Тэнд чинь монголд бга шиг зузаан хувцас өмсдөггүй учир их даардаг бх
Бээрэг л байж таарна со нар
Солонгост барилга дээр биеийн хүчний ажил хийгээд хөлс урсаад л халууцаад хамаг хувцасаа тайлчихаад бүр бяр амтагдаад урамтай сайхан ажиллаж байхад өмхий солонгос хятадууд бээрсэн ялаа шиг хөдөлж чадахгүй гал түлсэн поошик руу шавчихдаг юм. Тэгээд байн байн тийшээгээ гүйхийг яанаа... Бидний хэдэн монголчуудыг хараад гайхаад л зогсчихоно шүү дээ. Монголчуудын бие тэднийхээс шал өөр шүү. Хоньны өөх үмхэлж өссөнийх л болов уу? Монголчууд бид чинь жаахан хөдлөөд л хөлс чийхраад бяр нэмэгдэж байхад тэдгээр нөхдүүд хөлдөж үхчих гээд байдгийм.
Далайд ойр улсуудын -17 гэдэг маш хүйтэн. -15 бхад нэг тийм жиндүү нэвт муухай даарч бсан шүү.
Далайтай орнуудын өвөл нойтон жихүүн жавартай учир Монголын хуурай өвөлөөс илүү хүйтэн юм билээ . Хүйтэн өвөлтэй Монголоос ирчихэд хасах биш 10С болоход даарч бээрээд хөлдөж үхэнгээ алддаг. Гэтэл залуус нь шоорттой, охид нь платтай, нялх хүүхдээ оймсгүй нүцгэн тэвэрчихсэн даарсан шинжгүй явааг харахаар эсрэгээр Монголчууд илүү бээрэг юм билээ.
далайд ойр газрын хүйтэн ч бас л айхтар, хуурай хүйтнээс их л өөр байдаг юм шиг
монголын -40 д яах улсууд вэ