Ахлах сургуульд сурч байсан 29 настай эмэгтэйг БАРИВЧИЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 29


АНУ-д 21-ээс дээш насныхан ахлах сургуульд сурахыг хуулиар хориглодог. Үүний оронд GED гэрчилгээ олгож, олон төрлийн хөтөлбөрт хамрагдах боломж олгодог бөгөөд тус улсад саяхан 29 настай Өмнөд Солонгос эмэгтэй ахлах сургуульд суралцаж байсан тохиолдол гарчээ. 

Шин Хе Жон хэмээх 29 настай эмэгтэй 15 настай хүүхдүүдийн элсдэг Нью Брансвик хэмээх улсын сургуульд хуурамч төрсний гэрчилгээ ашиглан, элсэн оржээ. Нью Жерси мужийн сургуулиуд асран хамгаалагчгүй ч сурагчдыг бүртгэх журамтай байдаг бөгөөд 30 хоногийн дотор биеийн байцаалтыг нь шалгаж, хичээлд оролцуулахгүй байх арга хэмжээ авдаг байна. 

 

 

Энэхүү дүрмийг ашиглан Шин Хе Жон 4 хоногийн турш хичээлд суужээ. Энэ хугацаанд Шин Хе Жон хичээл хийхийн оронд түүнд туслахыг хүссэн хүүхдүүдтэй харилцаа холбоо тогтоохыг илүүд үзэж байв. 

Ахлах сургуулийн ажилтнууд түүний бичиг баримт хуурамч болохыг олж мэдсэнийхээ дараа цагдаад ханджээ. Одоогоор түүнийг ямар шалтгааны улмаас ийнхүү ахлах сургуульд элссэн тодорхойгүй байна. Хамт сурч байсан сурагчид түүнийг сургуульдаа дасан зохицоход туслахын тулд дугаараа өгч, харилцаа үүсгэж байсан тухайгаа мэдээлжээ. Гэсэн ч Шин Хе Жон тэдэнд сургуулиас гадуур уулзах санал тавьж байсан нь эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэх арга байж болзошгүй хэмээн таамаглаж байна. 

 

 

Сургуулийн зүгээс сурагчдыг дахин Шин Хе Жонтой харилцахгүй байхыг анхааруулж, түүнийг сургуулийн гадна талбайд явахыг хоригложээ. Эцэг эхчүүдийн зүгээс сурагчдын аюулгүй байдалд анхаарал хандуулахыг сургуулийн зүгээс шаардаж эхэлжээ. Сурагчид мөн энэ талаар үзэл бодлоо илэрхийлж сургууль дээрээ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. 

Одоогоор Шин Хе Сонд ямар төрлийн ял шийтгэл ноогдуулсан нь тодорхойгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fuck putler(103.126.107.248) 2023 оны 01 сарын 31

haha Orphan

6  |  0
Top