БНСУ гурван жилийн дараа амны хаалтаа тайлна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 29

 

БНСУ гурван жил гаруйн хугацаанд хэрэгжсэн маск зүүх хөтөлбөрөө ирэх даваа гарагаас эхлэн цуцлах шийдвэр гаргажээ.

Коронавирусны шинэ тохиолдол энэ ням гарагт 20.000-с доош бууж нийт 18.871 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.000-р буурсан үзүүлэлт аж. Энэ долоо хоногийн мягмар гарагт дууссан Сар шинийн баярын дараа шинжилгээ өгөхийг хүссэн иргэдийн тоо нэмэгдэж баасан гарагт 30.000, бямба гарагт 23.612 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тус улсын Засгийн газар 2020 оны аравдугаар сараас хойш хэрэгжүүлсэн "Mask mandate" хөтөлбөрөө цуцалж, ирэх даваа гарагаас эхлэн иргэд сургууль, цэцэрлэг, биеийн тамирын заал зэрэг ихэнх газруудад маскгүй зорчихыг зөвшөөрчээ. Гэсэн ч эмнэлэг, эмийн сан, нийтийн тээвэр зэрэг газарт маск хэрэглэхийг зөвлөж байгаа аж. 

Lotte Members нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 2200 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 66 хувь нь Засгийн газраас гаргасан шийдвэрийг үл хамааран маск зүүхийг сонгоно хэмээн хариулснаас үзвэл иргэд амны хаалттай салах ёс хийхэд бэлэн биш байгаа бололтой. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top