Хиймэл хүүхэлдэйг "цогцос" хэмээн андуурчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

 

Өмнөд Солонгос улсад хиймэл хүүхэлдэйн импорт өмнөх жилүүдийнхээс эхэсчээ. Ганц бие эрчүүдэд тайтгарал болж байгаа хиймэл хүүхэлдэй хог ачигчдын хувьд айдас хүргэм зүйл болон хувирчээ

БНСУ-ын өдөр тутмын "Kookmin Ilbo" сонинд нэгэн хог ачигч хиймэл хүүхэлдэйтэй тааралдсан аймшигч мөчөө дурсан ярилцлага өгчээ. Тэрээр "Би хогийн саванд байсан үсийг хараад хиймэл үс байна гэж бодоод татсан юм. Тэгтэл тасарсан толгой гараад ирсэн. Би түүнийг жинхэнэ хүний толгой байна гэж бодоод маш их айж, цочирдсон. Хүүхэлдэйн эзэн түүнийг хаяхдаа бүхэлд нь хаяхын оронд хэсэг хэсгээр нь салгаад боосон байсан. Гэхдээ толгойг нь дутуу боосон байсан. Тасарсан толгой хараад зүрх минь зогсох шахсан. Гар минь одоо хүртэл чичирсээр л байна. Хиймэл хүүхэлдэй худалдан авсан хүмүүс хэрхэн зөв хаях тухайгаа мөн бодолцох хэрэгтэй байх" гэжээ. 

Тус сонинд мэдээлснээр энэхүү явдал хог ачигч нарт тохиолдож байгаа анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард Кёнги мужийн Гванжү хотын нэгэн эр нуураас эмэгтэй хүний цогцос олсон гэх дуудлага өгсөн ч энэ нь хиймэл хүүхэлдэй байсан аж. Мөн Тайланд улсад амарч байсан жуулчид далайн эргээс эмэгтэй хүний цогцос олсон хэмээн дуудлага өгсөн ч мөн л хиймэл хүүхэлдэй байсан гэнэ. 

БНСУ-д хиймэл хүүхэлдэйг импортоор оруулж ирэхийн сацуу үйлдвэрлэдэг. Тус улсын Гаалын алба өнгөрсөн сард импортын нэмэлт хоригоо цуцалсны дараа тус улсад хиймэл хүүхэлдэйн борлуулалт өсөх төлөвтэй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(61.102.147.37) 2023 оны 02 сарын 06

Haha hugshin uvguntei suusan hiimel huuheldeinuud..

0  |  0
Top