Туркт болсон газар хөдлөлтөд 2000 жилийн настай Ромын үеийн цайз СҮЙДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

 

Ромын эзэнт гүрний үед баригдсан 2000 жилийн настай цайз Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас сүйджээ. 

Туркийн зүүн өмнөд хэсэгт байрлах толгод дээр орших Газиантеп цайз нь 2-3-р зууны үед баригджээ. Харамсалтай нь 7 баллаас дээш хүчтэй газар хөдлөлтийн улмаас уг цайз балгас болж, хана нь нурж ойролцоох зам дээр унасан байна.  

Тус цайзыг өнөө үед музейн чиглэлээр ашиглаж байжээ. 20-р зууны эхэн үед энэхүү цайз Туркын тусгаар тогтнолын дайны үеэр чухал үүрэг гүйцэтгэж байв. Олон тооны довтолгоо, засвар, өөчрлөлтийг тэсэж чадсан уг цайзыг 1516 онд Османы эзэнт гүрэн эзлэн авч байжээ.

Турк улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 6234 болж нэмэгдээд байна. Газар хөдлөлтөөр гэмтэж бэртсэн хүний тоо 37011 болж, аврах ажиллагаа үргэлжилж байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mboy(202.126.90.124) 2023 оны 02 сарын 12

Iim 2000 jiliin tursh baigaliin olon huchin zuilsiig tebshij irsen tsaiz hurtel unaj, 200metr orgontei angal uusej baihad argagui.

0  |  0
Э(202.126.89.224) 2023 оны 02 сарын 11

Барьсан хүнийг нь олж шийтгэх үү бас

0  |  0
Зочин(150.129.140.169) 2023 оны 02 сарын 11

Ийм том том үхэр чулуугаар барьсан цайз нурж байхад манай барилгын компаниудыг барьсан даацын хана гэгдэх чанартай чанаргүй цемент арматур ашигласан байрнууд тэсэх нь юу л бол.

0  |  0
Top