АНУ-ын Нью Жерси дэх ахлах сургуулийн 14 настай сурагч охины бусад охидод зодуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсны дараа амиа хорлон нас баржээ. Охины эцэг, эх талийгаачийг удаан хугацааны турш бусдад дээрэлхүүлсний улмаас ийнхүү амиа хорлох сонголт хийсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Талийгаачийг Адриана Куч гэдэг байжээ. Хоёрдугаар сарын 1-ний өдөр тэрээр сургуулийнхаа охидод зодуулсан бөгөөд уг явдлаас хоёр өдрийн дараа гэртээ нас барсан хэмээн цагдаа нар мэдээллээ. Бичлэг дээр охин найз хөвгүүний хамтаар сургуулийнхаа коридорт алхаж байгаа хэсэг гардаг. Тэднийг алхаж байх үед хэд хэдэн охин түүн рүү дайрч зодож эхлэх бөгөөд үснээс нь зулгаан үг хэлээр доромжилж, харин бусад хүүхдүүд инээлдэн тэдний бичлэгийг хийж байжээ.
Охины аав Майкл Куч "Тэд бусад хүмүүс рүү дайрч, бичлэгийг нь хийж, бусадтай хуваалцахыг хөгжилтэй зүйл гэж бодож байна. Усны саваар цохулсан нь Адрианаг гэмтээгээгүй. Харин ичгүүр, доромжлол түүнийг зүрхийг шархлуулсан. Гэсэн ч тэд зогсоогүй. Миний охин өмнө нь хэзээ ч зодоон хийж байгаагүй. Тэр ердөө 44 кг жинтэй. Бүгдийг хайрладаг нэгэн байсан.
Тэр дөрвөн охин урьдаас төлөвлөж энэ хэргийг үйлдсэн. Надад байгаа бичлэг дээр тэд юу хийх гэж байгаагаа хоорондоо ярьж, инээлдэж байсан. Цусанд будагдсан охиноо бид дүүргийн цагдаагийн хэлтэст аваачсан. Хэрэв сургуулийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол тэдний гар утсыг яаралтай хураан авч болох байсан. Эдгээр хүмүүс охинд минь юу хийснийг дэлхий нийт мэдээсэй гэж хүсэж байна. Ар гэрийнхэн нь шүүхийн өмнө зогсоод гэм буруугаа хүлээхийг харах хүртэл би унтахгүй" гэжээ.
Хэрэг үйлдсэн гэх гурван охиныг гуравдугаар зэргийн гэмт хэрэг үйлдсэн, дөрөв дэх охиныг эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр буруутгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Охин зургаан жилийн өмнө ээжийгээ алджээ. Охины аав хэрэг үйлдсэн сурагчдад эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байна.
Сургуулийн нийгмийн ажилтан хэрэг болсны дараа цагдаа дуудаагүй нь мөн асуудал дагуулж байна. Охины аав тэдэнд гомдолтой байгаагаа илэрхийлэн, зохих шийтгэлийг нь ноогдуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.
Орон нутгийн цагаар өнгөрсөн лхагва гарагт 200 гаруй сурагч нэгдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд сургуулийн дээрэлхэлтийн хэргийг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна. Мөн дээрэлхүүлж байсан бусад хүүхдүүдийн хэрэг ч мөн сөхөгдөж, энэ тал дээр арга хэмжээ аваагүй сургуулийг буруутгаж эхлээд байгаа аж.
Талийгаачийг хөдөөлүүлэх ёслол орон нутгийн цагаар баасан гарагт хаалттай явагдах болно.
Сэтгэгдэл ( 29 )
Huuhed ene bichlegiig sociald tavihiig husegui bolood amia horloson bj taara. Tghd ene site zaaval bichleg ntriin tavij burhan bolsn hunii ysiin hudlulzuuleh shaardlaga bnu??
Эвий минь!!Шийтгэл хүлээлгэ аавын мааш зөв!!!
Юун ардчилал буруутай юм шиг яриад солиороод байна аа. Эцэг эхийн буруу, зодсон хүүхдүүдийн буруу. Засан хүмүүжүүлэхэд хорих ёстой гэж бодогдож байна. Юун ардчилал буруутай вээ псда
Zaila nad psda nartaichin margashn shaaltsah estoi bsn bhqyu ingej zoduulchad amia horlon gheer setgeliin tenhee muutai mal bnda ene ami gdg zuil chin bur une tsengui bolchje
burhan urshuug yamar aimaar yum be
Энэ бичлэг мийсэн хүн бас буруутай
Зэрлэг араатнууд бүгд торонд эсвэл эзгүй байгальд байх ёстой. Зүрх өвдөж байна.
энэ оихдууд хөвгүүдээсэ илүү хэрэг таридаг болчиж ээ нээрээ арай2
Сургуулийн захиргаа аль ч газар ялгаагүй дээрэлхэлтийн эсрэг байнга арга хэмжээ авч өсвөр насны ангийнханд хяналт сайн тавьж байх хэрэгтэй. Монголд захын сургуулиудаар эрэгтэй, эмэгтэй өсвөр насны бүх хүүхдүүдэд энэ асуудал холбоотой. Хүүхдүүдээ анхаар
ДЭЛХИЙ ЧӨТГӨРҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ. БАЙГАЛ ЭХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ БОЛТУГАЙ.
Миний хүүхдийг дээрэлхэсэн хэнийг ч би шууд алах болно, ямарч өршөалгүй....
Ингэж бусдыг дээрэлхэж явсан хүүхдүүд, хүмүүс сайн явахгүй ээ. Хариу нь ирнэ.
Umhii haruudaas ih muu muuhai garah yumaa bas..haltaisan booluud
Uhej dldrvl taarna
Шоронд насаар нь хатаа муусайн дээрлэхүү хүүрнүүд
шоронд нь хийгээд өгөх хэрэгтэй
Archaagui suguud l ingj poilddg shd erguu bitchuud bugd shoron yvaazd humuujeesei
Монголчуудыг Хужаа гээд ойлгсон үхтлээ зодуулдаг…Ардчилал сайхаан….
Ардчилал үүнд ямар ч хамаагүй! Соёлт нийгмийн эрх чөлөө, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй хүмүүс социализмын дарангуйлалдаа амьдарч байвал таарна.
Эрэгтэй хүүхдүүдийг охин хүүхэд зодож болохгүй гэж хүмүүжүүлдэг учир зодож байгаа охидод гар хүрч чадахгүй байх шиг байна.Харамсалтай юмаа.
Жудо биетэй гахай дунд нь явж л байна, балиар амьтад шоронд байвал таарна.
ardchilaltai hamaatai l da daljiital ni algadaad surgaad ugvul dahij hun deerelkhekhgui
zahiin horoololiin muu surguuli tegeed heden latino ohiduud l bna.
Энэ ч ардчилалтай хамаөгүйлдээ орост бол энэ зэрэг бол юүч биш аймшигтай хэрэгүүд сонсогдож л байдаг
Ардчилал гэж арай л бна даа.Хүссэнээ хэлж,хүссэнээ хийж,хүссэнээрээ амьдрахыг ардчилал гэдэг юм шиг байна.
Ардчилал Хүний Эрх Эрх Чөлөөг дээдэлдэг гэх Америк оронд ийм ёс бус зэрлэг балмад хар тамхи буудан алах зодож алах нтр маш их бх юмаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n