Юүтүб хуудаснаа өөрийн амьдралын хэв маягийн талаар хуваалцдаг хүмүүс олон бий. Зарим нь ердөө сайн сайхан зүйлсээ харуулдаг бол амьдралынхаа хар бараан талыг харуулах нь ч бий. Тэдний нэг болох Өмнөд Солонгосын Аори хэмээх юүтүбэр эмэгтэй экс нөхрийнхөө өөрийг нь хуурч байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэжээ.
Хосууд чамгүй алдартай бөгөөд тэдний салалтын тухай олон таамаг, цуурхал гарч байв.
Бүсгүйн нөхөр Со Жу Вон нь инфлүнсер, уралдааны машины жолооч нэгэн. Аори Со Жу Воныг өөрийг нь олон удаа хуурсан хэмээн шүүхэд мэдүүлж, их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Со Жу Воны зүгээс хосууд ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр хоёр тийш болсон хэмээн мэдээлж, түүнийг чухам яагаад шүүхэд хандсаныг ойлгохгүй байна гэжээ.
Олон нийтийг ийнхүү төөрөгдүүлж байгаад ундууцсан Аори түүний бичлэгийг Caracula Tv-ээр дамжуулан олон нийтэд дэлгэсэн байна.
Бичлэг дээр Со Жу Вон салахаасаа өмнө нэгэн бүсгүйтэй ресторанд сууж байгаа нь харагдана. Тун тодно харагдсан тэд Со Жу Воны найзтай хамт сууж байжээ. Энэ нь Со Жу Воны найзууд хүртэл түүний араар тавилтын хэргийг мэдэж байсан гэсэн үг аж.
Бичлэг дээрх бүсгүй бол Со Жу Воны найзынх нь найз. Тухайн үед Аори нөхөртэйгөө ярилцахаар байгаа газрыг нь олж очсоноор тэдний харилцааг ийнхүү баримтжуулжээ.
Хосууд 2018 онд хуримлаж, өнгөрсөн жил гэрлэлтээ цуцлуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )