Газрын долоон хагарал хүрээлсэн нийслэлд хэврэг шилэн цамхаг өрсөөр суух уу?

2023 оны 02 сарын 16

Улсын их дэлгүүрийн долоодугаар давхарт ярилцлага авч суутал сандал тийм ч зөөлөн биш чичигнэн доргих шиг болов. Түрхэн зуур ч бус. Лав л секунд илүү. Яасныг үл ухаж суутал минут ч хүрэлгүй дахиад л яг өмнөх шиг түлхэлт, мөн төдий хэмжээний хугацаа. “Газар хөдөлж байна” гэх миний, “Тийм байна” гэсэн ярилцагчийн үг дуу хураагчид үлджээ. Арваад минутын дараа доош буухад их дэлгүүр битүү үйлчлүүлэгчтэй. Сар шинэ дөхсөнийг илтгэх бараа туруу сонирхсон, дээл хувцас өмсөж үзсэн, касс дээр гүйлгээ хийсэн томчууд, багачууд давхар бүрд дүүрэн.

Өвлийн цагт монголчууд бараан хувцас өмсдөгийг ч хэлэх үү, сая болж өнгөрсөн үйл явдалтай харьцуулахад үүрээ хөндүүлсэн хар шоргоолж шиг л бужигнаж хөлхсөн хэдэн зуун хүн. Газар хөдөлснийг мэдсэн шинж алга. Газар хүчтэй шилгээж барилга нурсан бол ямар аюул болох байсныг төсөөлөх ч аргагүй.Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт 15 цаг дөнгөж өнгөрч байхад 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь нийслэлд ийнхүү мэдэгджээ. Энэ бол хоёрдугаар сарын 3-ны өдөр, Турк, Сирид олон мянган хүний амийг авч одсон хүчтэй газар хөдлөлт болохоос гурав хоногийн өмнө.

Сүүлийн жилүүдэд газар шилгээгээгүй аймаг бараг алга. Давтамж нь ч ойртсоор. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлийн нийт барилга байгууламжийн дийлэнх хувь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн судалгаа гарснаас үзвэл хүчтэй гамшиг тохиосон цагт Туркийн хэврэг байшингууд хэрхэн нурж байснаас ч дор зүйл учрахгүй гэх газаргүй. Барилга барихдаа газрын хөрсний шинж, нягтрал, намаг, чулуулгийн байдал зэргийг судалж тогтоодог, барилгын материалын чанарыг сайтар шалгадаг атал Улаанбаатарт чигжих зай л байвал хэдэн давхар барилга ч хамаагүй уралдаж чихсээр бетон ширэнгэ болж хувирлаа. Нурж буулаа гэхэд барилгаас гарч амжсан хүнд аврагдах зай ч үгүй.

Улаанбаатарт 2000 оноос хойш барьсан 1844 барилгын ихэнх нь газар хөдлөлтийн бүсэд боссон агаад 1320 нь орон сууц,  524 нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэхээр байдал ямар байгаа нь хялбархан төсөөлөгдөнө. Газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын судалгааг 898-д нь хийхэд 188 барилга нурах эрсдэлтэйд тооцоогджээ.

Сүүлийн жилүүдэд  холбогдох байгууллагуудаас хийсэн судалгааны дүнд нийслэл хот орчимд Хустай, Эмээлт, Шархай, Авдар, Гүнж, Мөнгөнморьт, Хүрэлтогоот орчим буюу Скай ресортоос Улаанчулуут чигт нийслэлийн төвийг дайрсан “Улаанбаатар” гэх газрын гүний долоон идэвхтэй хагарлын бүс илрээд буй.

Газрын хагарал гэж юу вэ? Газар хөдлөлттэй ямар холбоотой вэ?
 

Эдгээрийг авч үзвэл,
 

  • Эмээлт өртөөнөөс баруун хойш орших 35 км урт хагарал нь мэргэжлийн хэллэгээр баруун гарын хэвтээ шилжилт агуулсан огшилт төрлийн хагарал бөгөөд газар хөдөлбөл нийслэлд 8-9 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,1-д хүрэх магадлалтай.
     
  • Тахь нутагшуулснаар нь бидний мэдэх Хустайн нуруу орчмын 212 км урт хагарал нь зүүн гарын хэвтээ шилжилт агуулсан, нийслэлд дээрхийн адил 8-9 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,8-д хүрч газар шилгээх боломжтой.
     
  • Шар хаднаас зүүн хойш орших Гүнжийн 20 км урт хагарал: Баруун гарын хэвтээ шилжилт бүхий  огшоолт төрлийн уг хагарал хөдөлгөөнд орвол Улаанбаатарт 7-8 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 6,5-д хүрч газар хөдлөх магадлалтай гэнэ.
     
  • Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдар уулын 50 км урт хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилт төрлийн энэ хагарлын бүс идэвхжих бол Улаанбаатарт 7-8 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,2-т хүрэх магадлал ажиглагддаг.
     
  • Нийслэлээс баруун урагш 40-70 км зайд орших Шархайн 50 км урт хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилт төрлийн энэ хагарлын бүсэд газар хөдөлбөл нийслэлд найман баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,2-т хүрэх газар хөдлөлт болох магадлал бий.
     
  • Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь 90 км урт хагарал: Баруун хойш уналттай хагарлын бүсэд гамшиг болбол нийслэлд 5-6 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,0 хүрэх газар хөдлөлт тохиох боломжтой.

Хамгийн сүүлд илэрсэн долоо дахь буюу Улаанбаатар хагарал: Богд уулын ар хормой дахь Скай ресорт цанын бааз орчмоос нийслэлийн төвийг дайрч Улаанчулуутын хогийн цэг тийш зүүнээс баруун тийш ташуу чиглэсэн хагарал нь голомтдоо  магнитуд нь 7,0 хүрэх магадлалтай гэжээ.

Энэ бүхнээс харахад газрын долоон хагарал хүрээлсэн нийслэлд хэврэг шил толин цамхаг өрсөөр суух уу гэсэн асуулт өнөөдөр юу юунаас илүү тулгамдаад байна.

Улсын их дэлгүүр, “Тэнгис” кинотеатр хавийн өндөр барилгуудад чичирхийлэлт тод мэдрэгдэж байгаа нь мөнөөх нийслэлийн төвийг дайрсан Улаанбаатар хагарлын нөлөө ч байж мэднэ. Хуучин цагт Улаанбаатарт яагаад намхавтар барилгуудыг зайтай барьдаг байсны учрыг мэргэжлийн байгууллагууд судалж буй биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.98) 2024 оны 03 сарын 30

Уб хагарал хотын зүүн урдаас баруун хойш чигэлсэн ум бна тиймүү хотод үлдэх барилга бараг л байхгүй нь үнэн бүх өндөр байрилгууд худалдааны төв нэр тэй хөндий баригдсаншдээ

3  |  0
Даваа(150.129.142.231) 2023 оны 02 сарын 23

Монголчууд газар хөдлөлтииг хүсээд бгаа юм уу ? Ойлгомжгүй юм шаардлага хангаагүй барилгаа нураагаач ?

0  |  2
Зочин(202.126.90.41) 2024 оны 03 сарын 30

Эрт цагт Лам хүрээ хийдийн зориуулалттай газар болгож сонгосноос нийслэл байх газар биш

2  |  0
Зочин(202.126.88.170) 2024 оны 03 сарын 30

Удахгүй Баыгаль Ээж шалгаад өгнөө!!! Базарваань

2  |  0
зочин(202.126.90.151) 2024 оны 03 сарын 30

Нэмээд бариулаад байх юм, одоо зогсоогоочээ

5  |  0
Баз(202.126.90.38) 2023 оны 02 сарын 24

13хороолол яах бол

0  |  1
Иргэн(202.126.89.3) 2024 оны 03 сарын 30

Миеэгийн Энхболдын газрын наймааны шуналаас болж хот төлөвлөлт байхгүй болсон шүү дээ

6  |  0
Халх(202.126.88.98) 2024 оны 03 сарын 30

Байрны тал хүрэхгүй мөнгөөр бүх асуудлаа шийдсэн байшин бариад хотын утаанаас хол суусан нь дээр байх.

4  |  0
Судлагч(192.82.88.221) 2023 оны 02 сарын 17

2019 онд Япончууд манайд дүгнэлтээ хийгээд явсаншд. Барилгуудын 50% нь нурна гээд.\n

0  |  0
Барилга(66.181.177.126) 2023 оны 02 сарын 17

Их л сайн барьдаг болсон юм байхдаа

0  |  0
Sudlaach(66.181.190.16) 2024 оны 03 сарын 30

Улаанбаатарт газар хөдлөлтөнд тэсвэрлэх барилга бараг байхгүй гэж хэлж болно. Японы эрдэмтэн судлаачид монголд ирээд толгой сэгсэрээд буцсан байдаг. Эрүүл агаарт 1 давхар байшинд амьдарах нь хамгийн зөв сонголт юм билээ

7  |  0
Хэнэг(202.55.188.36) 2024 оны 03 сарын 30

Уг нь хотод баригдах барилгуудын давхаргыг давхаргын дээд хязгаарыг газар хөдлөлтийн аюултай уялдуулан судалж үзээд стандарт хэмжээг нь гаргаж өгсөн л байдаг юм билээ даан ч түүнийг дагаж мөрддөг газар одоо үгүй юм даа мөнгө нь байхад үгүй гэх хүн ховроос тэр биз

4  |  0
Жак(203.91.115.43) 2024 оны 03 сарын 30

Байгалийн жамаар хэзээ нэг цагт болдогоороо болох л байх. Өөрсдийгөө хуурч хэврэг юм бариад бүгд дарагдаж үхэх вий дээ

1  |  0
Монгол(66.181.161.202) 2023 оны 02 сарын 25

Замын уулзвөр бүрт өндөр барилга баригдсан байгаа нь гарц орцыг хаасан тусламж очих боломж хомс гэсэн үг. Энэ хотын барилгажуулалт ч маш том анхаарах зүйл болоод байгааг мэдэх мэргэжилтэн ухаантан байдаг л байх даа. Стандарт стандарт бас дахин стандарт шаардлагатай !!!.\n

4  |  0
зүч(122.201.24.124) 2023 оны 02 сарын 24

энэ бидний бариад бга 15-17 давхар хамгийн буруу хэдбэлзэл үүсгэж өөрөө нурах болзол хангадаг гэж мэргэжилдтэнгүүд хэлдэг юм билээ. Манайд эсвэл намхан өөрөөр 17-18 аас өндөр барилга баримаад бга юм. Гэхдээ төвлөрөл ихсэн тул 13-14өөс хэтэрмээргүй бгсан.

0  |  1
Зочин(202.126.90.110) 2024 оны 03 сарын 30

Энэ хагарлууд бүгд л аюултай,ялангуяа 7 дахь нь буюу хотын дундуур нэвт гарсан хагарал их гамшиг дагуулах нь мэдээж.1990 оноос өмнө УБ хотод 9 давхараас өндөр барилга барихыг зөвшөөрдөггүй бсан.Өнөөдөр мөнгө цагаан нүд улаан гэгч болж машин битгий хэл хүн явах зайгүй өндөр барилга байшин барьж бна.Энэ нь авилга л гэхээс өөр юу гэх вэ.

7  |  0
зочин(59.153.114.99) 2024 оны 03 сарын 30

Хэврэг барилга хотын зайгүй барилгууд бүгд АНамаас эхтэй шүүдээ

2  |  10
Иргэн(202.9.40.140) 2024 оны 03 сарын 30

Сүүлийн үед давтамж нь улам ойртсоор бна. Манайд болохгүй юм шиг газар хөдөлж сүйдсэн газаруудыг хамруулж шогшроод манайх бол өр мөргүй юу ч үгүй газартайгаа тэр чигээрээ тэгширнэ үлдэх нь бараг бга болудаа

3  |  0
Би(202.131.225.106) 2023 оны 02 сарын 17

Унахаа хүртэл бүгд унана\n

1  |  0
Иргэн(202.126.88.231) 2024 оны 03 сарын 30

УБ хотын энэ шигүү барилгажилт миеэ энхболд бадамжунай нарын үеэс эрчимтэй эхэлж бүх үеийн хотын дарга нар архитекторууд газрын албаныхан оролцож авилгажсаний үр дүн ш дээ.

19  |  0
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  6
SHINE OYUN(197.211.53.57) 2023 оны 02 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  4
Зочин(66.181.160.41) 2024 оны 03 сарын 30

Ер нь хотоос холхон хауснууд өлзийтэй юм даа . Хотын өндөр байшингуудаас гарч зугатаад өргөн гудамж бхгүй тул амьд үлдэх боломж муу. Бүү үзэгд газар хөдлөлт . Их л болгоомжтой байх хэрэгтэй болж бн шүү

8  |  2
Зочин(202.21.108.16) 2023 оны 02 сарын 23

Хурдан нийслэлээ нүүлгэхгүй бол хэцүүдэх вий дээ.

4  |  0
zochin(66.181.178.217) 2024 оны 03 сарын 30

Дээр үед барилга хоорондын зайн норм хэмжээ 50метр байх ёстой гэдэг байсан санагдаж байна. Энэ нь гал гарах, гамшиг осол тохиолдох үед иргэдийн аюулгүй байдлыг бодолцож хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй зай хэмжээ байжээ одоо бодоход

16  |  0
Зочин(66.181.186.220) 2024 оны 03 сарын 30

3.4-р хорооллыг барихын өмнө хэсэг газарт ухсан нүхэнд суурь хийгээд 8 баллын доргилт өгч туршшаад дараа нь бхрилгаа барьсан шүү\n\n

12  |  2
Зочин Зочин(123.212.59.249) 2023 оны 02 сарын 25

Манайхан өөрсдөө хүнс авна хамгийн хямдханийг нь аль улсын хэзээнийх үзэхгүй мэдэхийг ч хүсэхгүй , хувцас авна нуль нeйлон , байранд орж л байвал юунд ч яадгын гэнэ хэлэхээр мөнгөндөө л тааруулаж авна ш дээ гэж томроно тэмцэж ил тод шууд үнэнийг нь хэлж чаддаггүй аймхай хувиа бодсон ард түмэнтэй улс ш дээ

21  |  0
энэ үнэн(103.57.93.17) 2024 оны 03 сарын 30

9 өөс дээш давхартай барилгуудын газар хөдлөлтөд тэсэх эсэх үнэлгээг яаралтай хийгэчэээ

17  |  0
Бачр(103.140.11.70) 2024 оны 03 сарын 30

Хээл хахуулд идэгдсэн манайх шг орон бол найдвргүй шүү газр бол хөдөлнө гэж орон сууцг барих хэргтэй

8  |  0
Top