Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 46 мянга хүрлээ. Одоогийн байдлаар Турк улсад 345.000 орчим орон сууц нурж, олон мянган хүн сураггүй хэвээр байна.
Газар хөдлөлт болсноос 12 хоногийн дараа Киргизийн аврах багийн ажилчид Туркын өмнөд хэсэгт байрлах Антакья хотын барилгын нуранги доороос гэр бүлийн 5 гишүүнийг аврах ажиллагаа эхлүүлжээ. Сири гаралтай уг гэр бүлийн гурван гишүүнийг аварч чадсан бөгөөд тус гэр бүлийн том охин болон ихэр хүүхдүүдийнх нь нэг шингэний дутагдлын улмаас нас барсан байна. Харин ээж, аав ихэр хүү гурвыг нурангин доороос эсэн мэнд гаргаж чаджээ.
Аврах багийн гишүүн Атай Османов "Бид өнөөдөр нэг цагийн үед газар ухаж байхдаа хашхирах чимээ сонссон. Амьд хүмүүсийг олохдоо бид үргэлж баяртай байдаг. Бид тэр хавьд байсан бүх хүмүүсийг чимээгүй болоод газар чагнахыг хүссэн. Нэг ажилтан маань нуранги руу "Хэрэв та миний дууг сонсож байвал гүнзгий амьсгаа аваарай" гэж хашхирсан. Ойролцоох замын хөдөлгөөнийг хааж, түргэн тусламжийн 10 машиныг хүлээлгэсэн" гэжээ.
Аврах албаны ажилчид газар хөдлөлт болсноос 11 хоногийн дараа буюу 260 цагийн дараа нурангин доороос 14 настай Осман Халабие, 34 настай Мустафа Авжи нарыг аварчээ. 34 настай Мустафа Авжигийн бяцхан охин газар хөдлөлт болсон өдөр мэндэлжээ. Нурангин дор 11 хоног байсан тэрээр эхнэр, охинтойгоо уулзаж буй торгон мөчийг олон улсын Ройтерс агентлагийн гэрэл зурагчин ийн буулгажээ.
Mustafa Avci, 33 & Mehmet Ali Sakiroglu, 26 were rescued after 261 hrs trapped under the rubble of a health center in Antakya. The video captures the moment Avci learns his family made it— he was reunited with his wife and 12-day-old daughter born the day of the Earthquake. pic.twitter.com/8iEafbBAZf
— GoodNewsMovement (@GoodNewsMVT) February 17, 2023
Сэтгэгдэл ( 0 )