Өмнөд Солонгост нэг жилд амаржиж буй эмэгтэйчүүдийн тоо 250.000-с доош болж огцом буурчээ. Энэ нь сүүлийн 10 жилийн өмнөхөөс 50 хувь буурсан үзүүлэлт аж.
2022 онд төрөлтийн түвшин 0.78 хувь байсан бөгөөд энэ нь 1000 том хүн тутамд 5 хүүхэд ноогдож байна гэсэн үг. Ковидийн улмаас гэрлэлт огцом буурч, төрж буй эхчүүдийн нас нэмэгдсээр байна. Төрөлт бага байгаагаас үүдэн тус улсад хүн амын тоо буурах гамшиг нүүрлэж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
2022 оны байдлаар тус улсад 249 мянган эх амаржжээ. 2012 онд 490 мянган эх амаржсан бөгөөд үүнээс хойш төрөлт буурсаар өнгөрсөн онд хоёр дахин буюу 50 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Амаржиж буй эхчүүдийн нас мөн өссөөр байна. Өнгөрсөн жил амаржсан эхчүүдийн дундаж нас 33.5 байгаа нь дэлхийн дунджаас 4 насаар ахимаг байгааг мөн статистикийн хүрээлэнгээс мэдээлжээ.
Манай улсын хувьд 2022 онд 65.1 мянган эх амаржээ. Энэ нь өнгөрсөн оноос 8.5 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд дэлхий дахинаа төрөлт буурч байгааг олон улсын байгууллагууд онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )