Тажикстан улсад пүрэв гарагийн өглөөний 08:37 минутад 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 10км-ийн гүнд болсон тухай Хятадын CCTV-ээр мэдээллээ.
Газар хөдлөлтийн төв цэг Хятадтай хамгийн ойр орших хилээс 82км-ийн зайд байсан бөгөөд Шинжааны бүс нутгийн Кашгар, Артукс зэрэг газруудад хүчтэй мэдрэгдсэн байна.
Одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл цацагдаагүй байна. Хятадын Сынхуа агентлагийн мэдээлснээр тус бүс нутгуудад харилцаа холбоо, цахилгаан хангамж хэвийн байгаа аж.
Шинжаны төмөр замын хэлтэс Аксу-Кашгарын чиглэлд явж байгаа суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хязргаарлах шийдвэр гаргажээ. Орон нутгийн эрх баригчид гүүр, хонгил, дохиоллын төхөөрөмжүүдийг шалгаж байгаа тухай CCTV мөн мэдээлээд байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 0 )