Туркийн өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-нд болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас 34 тэрбум ам.долларын хохирол учирсан хэмээн Дэлхийн банкнаас мэдээллээ.
Энэ нь Турк улсын 2021 оны ДНБ-ийн 4%-тай тэнцэж байгаа аж. Энэхүү дүнд сэргээн босголтын зардлыг тооцоогүй бөгөөд Сирид учирсан хохирлын хэмжээ мөн ороогүй байна. Газар хөдлөлт үргэлжилсээр байгаа нь хохирлын хэмжээг нэмэгдүүлэх хандлагатай байгааг Дэлхийн банкнаас анхааруулжээ.
Дэлхийн банкны Туркийг хариуцсан захирал Хумберто Лопес "Энэхүү гамшиг нь Турк улс газар хөдлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй, төрийн болон хувийн хэвшлийн дэд бүтцийн чанарыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулж байна" гэжээ.
Мөн 1.25 сая хүн орон сууцны барилга нь эвдэрсний улмаас оршин суух газаргүй болжээ. Орон сууцны барилгад учирсан шууд хохирол нийт хохирлын 53 хувийг эзэлж байгаа бөгөөд хохирлын 28 хувь нь орон сууцны бус барилга, үлдсэн хувь нь зам, гүүр, дэд бүтцэд учирсан хохирлын хэмжээ ажээ.
Сэтгэгдэл ( 0 )