1980-аад оны үеийн Сөүл хотын үзэсгэлэн дэлгэгдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

 

БНСУ-ын Сөүл хотын өмнөд хэсэгт байрлах Апгужон-дун дахь эвдэрхий дээвэр, янз бүрийн хэлбэр хэмжээ бүхий брезент болон модон хавтангаас бүрдсэн ханатай эвдэрч хэмхэрсэн байшин гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлджээ. Эдгээр байшингуудын хажууд орон сууцны хороолол сүндэрлэн босох агаад хоорондоо илэрхий зөрчилдөх энэхүү дүр зураг бол 1980-аад оны үеийн Сөүл хотын зураг юм. 

Гэрэл зурагчин Им Чон Ыи, Ким Жон Ил нар эдгээр зургуудийг 1982-1985 оны хооронд авчээ. Солонгос улс 1945 онд хоёр хуваагдаж, 1950-1953 оны хооронд дайн өрнөсөн. Дайны дараа Хойд Солонгосоос орж ирсэн дүрвэгсэд, 1960 оноос хойш аж үйлдвэрлэл хөгжсөнтэй холбоотой амьдралаа дээшлүүлэхээр Сөүлийг зорьсон олон сая орон нутгийн иргэд "сарны хотхон" хэмээн нэрлэгдсэн энэхүү газар суурьшжээ. 

1976 онд тус улсын нийслэлийг дахин хөгжүүлэх тухай хууль батлагджээ. 1970-1980 оны хооронд Сөүл хотыг шинэчлэх гарц хайж байсан удирдлагууд 1986 оны Азийн наадам, 1988 оны Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Энэ нь соёлын шинэ үр тарих эхлэл болсон бөгөөд өргөн цар хүрээтэй тохижилтын ажил эхэлсэн. Дахин төлөвлөлтийг яаравчлуулснаар шинэ цагийн Сөүл хот бий болжээ. 

"Сарны хотхон" хэмээн нэрлэгддэг хашаа байшингуудыг нурааж орон сууцны хороолол босгож эхэлсэн нь төсөөлснөөс ч илүү хөгжил дэвшил, соёлыг бий болгож чаджээ. 

Ингээд 40 жилийн өмнөх Сөүл хотын дүр зургийг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн Им Чон Ыи, Ким Жон Ил нарын үзэсгэлэнд дэлгэгдсэн зургуудаас хүргэж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одоо(64.119.21.98) 2023 оны 03 сарын 15

Одоогийн улаанбаатар шиг л байншд 1980 онд ийм л байсан одооч ийм л бна талбай тойроод гайгүй

1  |  0
Top