Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асны ач хүү гэр бүлийнхнийхээ булхайг ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чон Ду Хваны ач хүү 28 настай Чун Ү Вон гэр бүлийнхнийхээ тухай мэдээлэл олон нийтийн сүжлээнд тарааж эхэлсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Түүний хэлж буйгаар гэр бүлийнхэн нь хууль бус мөнгөөр амьдардаг, гэмт хэрэг үйлддэг, өвөө нь нядлагч байсан гэнэ. Түүний өвөө Чон Ду Хван нь 1980-1988 оны үед дарангуйлагч, Засгийн газрыг удирдаж байсан төмөр нударгатай цэргийн дарангуйлагч гэдгээрээ Өмнөд Солонгосын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нэгэн.

 

  • 1980 онд болсон бослогын үеэр 144 энгийн иргэн амиа алдаж, 127 хүн гэмтсэн гэх тоо бий. Гэсэн ч бодит байдал дээр амиа алдагсдын бодит тоо 1000-2000 орчим байсан тухай эх сурвалжууд дурдаж эхэлжээ. 
  • 1997 онд дээд шүүхээс түүнийг эх орноосоо урвасан, хээл хахууль авсан зэрэг хэд хэдэг гэмт хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон. Үүний дараа түүний ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилж, эцэст нь Ерөнхийлөгчийн зарилгаар өршөөлөөр сулалжээ. 
  • Суллагдсаны дараа түүнийг их хэмжээний мөнгө хуримтлуулсан хэрэгт буруутган 220 тэрбумын хураамж авах шийдвэр гарсан. Гэсэн ч Чон Ду Хван ердөө 290.000 вонтой үлдсэн хэмээн мэдүүлж уг мөнгийг төлөхөөс татгалзжээ. 

 

 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ГЭР БҮЛИЙНХНИЙ ТАНСАГЛАЛ 

Чон Ду Хван 2021 онд 90 насандаа таалал төгссөн. Түүний ач хүү Чон Ү Вон өвөөгийнхөө хөрөнгийн тухай шинэ мэдээлэл цацаж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэрээр энэ сарын 15-ны өдөр түүний гэр бүлийнхэн өвөөгийнхөө үлдээсэн асар их хөрөнгийн ачаар тансаг амьдарч буй тухай  мэдээлжээ. 

Тэрээр хэлэхдээ "Жил бүр үл мэдэх газраас надад сая сая вон явуулдаг байсан. Тийм учраас би АНУ-д суралцах боломжтой болсон. Миний бодлоор би дор хаяж 1 тэрбум орчим вон зарцуулсан. Би үүнийг цэвэр мөнгө гэж бодохгүй байна" гэжээ. 

Чон Ү Вон мөн хэд хэдэн бичлэг нийтэлжээ. Уг бичлэгт авга ах нар нь түүнээс ч их мөнгө зарцуулсан тухай дурдаж, аав болон эмээ нь хэрхэн мөнгөөр туйлж байгаа тухай зарласан байна. 

Түүний нийтэлсэн нэгэн бичлэгт аав нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд хууль эрх зүйн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, АНУ-ын иргэншил авахын тулд өөрийгөө Христийн шашны номлогч хэмээн мэдүүлсэн тухай дурджээ. Мөн Ерөнхийлөгч асны гурав дахь хүү өдгөө Напа хөндийд дарсны үйлдвэр ажиллуулж байгаа тухай дурдсан байна. Дарсны үйлдвэр ажиллуулах нь хэн бүхний хийж чадах зүйл биш. Үүнд бохир мөнгөний оролцоо бий хэмээн тэрээр таамаглаж байгаа аж. Бичлэгт тэрээр эмээгийнхээ гэртээ дэлгэцийн гольф тоглож буй хэсгийг мөн оруулжээ. 

 

 

 

БҮХ МЭДЭЭЛЛИЙГ НЯЦААЖ, ЧОН Ү ВОНЫГ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГЭЖ ЗАРЛАВ 

Чон Ү Воны аав Чон Жэ Ён хүүгийнхээ мэдээлсэн бүхнийг худал зүйл хэмээн няцаав. Тэрээр хүүгийнх нь биеийн байдал муу байгаа тухай дурдаад илүү их анхаарал халамж тавих болно гэдгээ мэдэгджээ. 

Гэсэн үүнийг эртнээс гадарлаж байсан Чон Ү Вон эрүүл гэх эмнэлгийн бичгийг баримт болгон гаргаж иржээ. Тэрээр Нью Йорк дахь EY компанийн стратеги төлөвлөлтийн хэлтэст ажиллаж байсан нэгэн ажээ. 

 

 

ЧОН Ү ВОН БУСАД ХҮМҮҮСИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ИЛЧЛЭВ 

Тэрээр эдгээр зүйлсийг тэвчиж чадахгүй мэт санагдаж байсан учраас амиа хорлох оролдлого хийж байсан тухайгаа ярьжээ. Мөн хар тамхи болон, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн танилуудынхаа нэр болон олон нийтийн сүлжээн дэх хаягийг ил болгожээ. Эдгээр хүмүүсийн хоёр нь Агаарын нисэх хүчний офицер байв. Уг мэдээллийн дараа эдгээр хүмүүсийг Үндэсний батлан хамгаалах яам шалгаж эхэлжээ. 

 

ЧОН Ү ВОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ 

Энэ сарын 16-ний өдөр тэрээр Юүтүб хуудаснаа шууд дамжуулалт хийж гэр бүлийнхнийхээ хийсэн бүхий л зүйлийг дэлгэсэн болохоо ярьжээ. Гэр бүлийнхэн болон өөрийнхөө хийсэн бүх гэм нүглийн өмнөөс уучлалт хүсэж мөнгөнийхөө талыг олон нийтэд хандивлаж, НҮБ-ын хүүхдийн санд 52,265 доллар хандивлана гэв. 

Тэрээр LSD болон өвч татсан болохоо мөн хүлээн зөвшөөрч гэмт этгээдүүдийн нэг учраас баривчлагдахад бэлэн байгаагаа дурджээ. Бичлэг эхлэхээс өмнө тэрээр хар тамхи хэрэглэсэн бололтой байсан гэнэ. Учир нь хий юм харж, хачирхалтай зан байдал гаргаж эхэлсэн бөгөөд түүнд тусламж үзүүлэхээр цагдаа болон, гал унтаах анги, түргэн тусламжийн ажилчид иржээ. 

Түүнийг эмнэлэгт хүргэж, Юүтүб хуудасны дүрэм зөрчсөн гэж үзэн уг бичлэгийг устгасан байна. Цагдаа нар түүний биеийн байдлын тухай ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзжээ. 

Олон нийт Чон Ү Воныг шүгэл үлээсэн хэмээн үзэж байна. Тиймдээ ч түүний эрүүл мэндийн байдалд санаа зовниж уг асуудалд анхаарал тавин ажиллахыг эрх баригчдаас хүсжээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яая даа(73.37.56.46) 2023 оны 03 сарын 22

Нядлагч гэнэ шүү хаха монгол хэлээ сайн сур хүүхээд

1  |  0
Ааааа(202.21.108.51) 2023 оны 03 сарын 22

С.Баяр, Багабанди, Элбэгдорж, Очирбат, Намбар гд олон хүний хүүхдүүд үйлийн үртэйгээ учрана даа.

1  |  0
Ү(192.82.90.171) 2023 оны 03 сарын 21

Үйлийн үр гэж б.аа

1  |  0
1(31.10.160.230) 2023 оны 03 сарын 22

Huurhii manai Osorjamaag uilj ba gej harlaa sh de.solongosiin buzar bulaig bid medeed yahuu de.

1  |  0
Top