Шинжээчид ханхүү Харриг хар тамхины асуудлаас үүдэн АНУ-д амьдрах эрхээ алдаж болзошгүй хэмээн үзэж байна. Харри өнгөрсөн хугацаанд хар тамхи хэрэглэж байснаа олон нийтэд нээлттэй ярьсан. Энэ нь түүнийг торны цаана ч суулгаж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа аж.
Холбооны прокурор асан Неама Рахмани "Мансууруулах бодис хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрөх нь ихэвчлэн бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үндэслэл болдог. Ханхүү Харри кокайн, мөөг болон бусад төрлийн хар тамхи хэрэглэсэн учраас түүнийг визийг цуцлах, эсвэл түдгэлзүүлэх ёстой" гэжээ.
Харри нэгдүгээр сард худалдаанд гаргасан "Spare" хэмээх номондоо амьдралынхаа туршид согтууруулах ундаа хэрэглэж, кокайн болон тамхи татдаг байсан тухайгаа дурджээ. Тэрээр энэ сарын эхээр сэтгэл зүйн мэргэжилтэн Габор Мэйттэй онлайнаар харилцах үедээ "галлюциноген" хэмээх мансууруулах бодис хэрэглэж байсан гэдгээ мөн хэлжээ.
Түүнийг шууд буруутган эрхийг нь хасах нь тийм ч шударга зүйл гэж бодохгүй байгаагаа зарим хуульчид илэрхийлжээ. Учир нь тэрээр байнгын хэрэглэгч биш, зөвхөн зугаацах зорилгоор эдгээр зүйлсийг туршиж үзсэн нь хангалттай шалтгаан болохгүй. Мөн тэрээр мансууруулах бодисоос үүдэн ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй учир арга хэмжээ авах нь утгагүй зүйл хэмээн үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )