Н.Учрал: Шилэн платформаар 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг нээлттэй болголоо

2023 оны 03 сарын 27

ЦХХХ-ны сайд Н.Учрал шилэн ажиллагааны талаар өнөөдөр /2023.03.27/ мэдээлэл өглөө.


Тэрээр "Төрөөс Зөвшөөрлийн хуулиар 360 зөвшөөрлийг олгож байгаа.

Өнөөдөр хаана нууц байна, тэнд авилга байгаа учраас үүнийг шилэн болгох ажлын хүрээнд shilen.gov.mn гэсэн нэгдсэн платформаар 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг иргэдэд нээлттэй болголоо.

Шилэн төрийн хэрэгцээг бий болгохын тулд таван оролцогч байгаа.

-Нэг талаас иргэд төрөө хянах боломжтой болно.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү эх сурвалжтайгаар үнэнийг мэдээлэх бололцоог хуулиар нээж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн 8 дугаар зүйл бүхэлдээ ил тод болгоход оршиж байгаа. Үүнд 68 мэдээлэл агуулагддаг.

-Төрийн бус байгууллагууд. Бид мэдээллийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байгаа олон улсын төрийн бус байгууллагуудад илүү эх сурвалжтай мэдээллийг хүргэхэд хамтарч ажиллана. Хөндлөнгийн хяналт тавина.

-Бизнесүүдэд чөлөөтэй өрсөлдөх бололцоог нээх ёстой. Ямар нэгэн ашиг сонирхол, нөлөөлөлд автахгүйгээр тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулах нь нээлттэй. Тиймээс бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжинэ.

-Төр нь иргэндээ нээлттэй төрийг бий болгоно гэсэн шилэн төрийн хэрэгцээ байгаа.

Тэгвэл хэрхэн яаж ШИЛЭН болгох вэ гэхээр өнөөдөр shilen.gov.mn гэсэн нэгдсэн платформыг хамтарч хөгжүүлэхээр эхлүүлж байгаа. Үүний хүрээнд шилэн индексийг сар тутам зарлана. Иргэснээр иргэний хяналт, шилэн соёл бий болно. Үүний үр дүнд нээлттэй төр, нээлттэй нийгмийг бүтээн байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top