АНУ-ын Техаст 3D хэвлэгч машинаар хэвлэсэн дэлхий дээрх анхны зочид буудлыг нээхээр төлөвлөж байна.
“Daily Mail” хэвлэлд мэдээлснээр, архитекторууд цөл, сансрын орчноос санаа авчээ. Хэд хэдэн корпусаас бүрдсэн зочид буудалд усан сан, спа төв, уран сайхны студи зэрэг ажиллах гэнэ. Төсөл дээр “Icon” студи дэлхийд алдартай “Bjarke Ingels Group” архитектурын компанитай хамтран ажиллажээ. Зочид буудлын бүхий л архитектурын хэсгүүдийг робот, 3D хэвлэгч машин, тусгай программ хангамжийн тусламжтай бүтээжээ.
Сэтгэгдэл ( 0 )